Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аймгуудын хүчит бөхийн барилдааны тойм

2013-7-15
0
ЖИРГЭХ
 Тулгар төр байгуулагдсаны 2222 , Их Монгол улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын аймгуудын хүчит бөхийн барилдааны тоймыг хүргэж байна.
бөхчүүд    Тулгар төр байгуулагдсаны 2222 , Их Монгол улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын аймгуудын хүчит бөхийн барилдааны тоймыг хүргэж байна.

  Хөвсгөл аймагт Б.Хаш-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртэв
 Улсын баяр наадамтай давхацсан Хөвсгөл аймгийн баяр наадамд Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Б.Хаш-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Харин Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням дахин үзүүрлэсэн байна. Их шөвөгт шалгарсан аймгийн начин Л.Энхбат харцага цолонд хүрснээс гадна Г.Бат-Орших, Ц.Сандагдорж, Б.Даваа-Очир, Ц.Сэдбазар нарын сумын шилдэг дөрвөн заан аймгийн начин цолонд хүрчээ.

Говь-алтай аймагт цэргийн харцага Б.Хишигбаатар түрүүлжээ
Говь-Алтай аймгийн баяр наадам энэ сарын 10-нд зохиогдож 256 бөх зодоглосноос цэргийн харцага Б.Хишигбаатар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Ц.Бямба-Очир үзүүрлэн аймгийн заан цолонд хүрлээ. Сумын уран барилдаант заан Ц.Эрхэмбаяр зургаа давж аймгийн харцага болжээ. Тус наадмаар Бигэр сумын харьяат Ц.Эрхэмбаяр аймгийн харцага, Чандмань сумын харьяат Б.Хишигбаатар аймгийм арслан, Бугат сумын харьяат Ц.Бямба-Очир нар аймгийн заан цол хүртсэн бол залуу бөх Б.Жавхлан, Д.Азбаатар, Э.Мэргэншагай нар аймгийн начин болжээ.

Баянхонгор аймгийн наадамд а.х Б.Бат-Амгалан түрүүлж аймгийн арслан болов

Долдугаар сарын есөнд болсон Баянхонгор аймгийн наадамд тус аймгийн Баянговь сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Амгалан одтой сайхан барилдан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Баянбулаг сумын харьяат сумын заан Н.Золбоо үзүүрлэж аймгийн заан болсон байна. Богд сумын Ж.Энхбаатар, Баянбулаг сумын А.Отгонбаатар зургаа даван аймгийн харцага, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат А.Батзориг, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Б.Өнөрбаатар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Э.Анхбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат Г.Болдгэрэл нар тав даван аймгийн начны болзлыг хангажээ.

Дундговь аймагт дөрвөн аймгийн начин төржээ
Дундговь аймгийн баяр наадамд аймгийн заан Т.Занданбат түрүүлж аймгийн арслан цолонд хүрч, аймгийн харцага Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан болжээ. Их шөвөгт аймгийн заан Ч.Бүрэнзэвсэг шалгарч цолоо баталсан бол сумын заан Б.Доржсүрэн аймгийн харцага цолны болзол хангасан байна. Энэхүү наадмаар тус аймгийн Цагаандэлгэр, Луус сумдын М.Цэрэнбат, Ч.Цогтбаатар болон Завхан аймгийн харьяат Д.Галбадрах, Архангай аймгийн харьяат Цогт-Эрдэнэ нарын дөрвөн аймгийн начин төржээ.

Дорнод аймгийн баярт Г.Отгонбаатар түрүүлж аймгийн хурц арслан цолоор шагнуулав
Дорнод аймгийн баяр наадамд Г.Отгонбаатар дахин түрүүлж аймгийн хурц арслан цолоор шагнуулсан бол аймгийн начин Х.Алтансүх үзүүрлэн аймгийн заан цолонд хүрэв. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат сумын заан С.Мөнхзоригт шөвгийн дөрөвт үлдэн харцага, Хөлөнбуйр сумын Ганзориг, Халх гол сумын харьяат Э.Баярсайхан, Гурванзагал сумын Д.Булгантамир нарт нутгийнх нь дэвжээ ээлтэй байж аймгийн начин цол хүртэв.

Увс аймгийн наадамд Тэс сумын залуу бөхчүүд үзүүр, түрүүнд үлдэв
Увс аймгийн наадам долдугаар сарын есөнд болсон бөгөөд аймаг, сумын цолтой 256 бөх барилдсан байна. Тус наадамд Тэс сумын залуу бөхчүүд тэргүүн байр булаацалдаж, Х.Оргилболд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол Л.Цээсүрэн үзүүрлэн аймгийн заан цолоо баталсан байна. Шинээр, арслан цолтноос гадна аймгийн дөрвөн ч начин төржээ. Тодруулбал, Тэс сумын Л.Балдорж, Зүүнговь сумын Б.Батбаяр, Цагаанхайрхан сумын Т.Мөнх-Эрдэнэ, Т.Юмжаргал нар тав даван аймгийн начны босгыг давжээ.

Сүхбаатар аймгийн баяр наадмаас  заан, харцага 2, начин 3, арслан төржээ
Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Сэнгэдорж найм даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрч, Онгон сумын харьяат "Аварга" дээд сургуулийн оюутан Б.Номиндалай үзүүрлэн харцага цолоо заан болгон ахиулсан байна. Мөнххаан сумын харьяат өнгөрсөн жил начин цол хүртсэн Д.Батболд болон аймгийн начин Б.Зоригтбаатар нар шөвгөрөн аймгийн харцага цолонд хүрчээ. Түүнчлэн тус наадамд Сүхбаатарын хүчтэнүүд одтой барилдан тус аймгаас гурван начин цолтон төржээ. Тухайлбал, Сүхбаатар сумын Б.Өнөбаяр, Наран сумын А.Мөнхбат, Баяндэлгэр сумын Б.Даваажаргал нар тав даван аймгийн начин болжээ.

Дархан-Уул аймагт аймгийн начин Н.Эрдэнэчулуун түрүүлэв

Дархан-Уул аймгийн наадамд аймгийн начин Н.Эрдэнэчулуун түрүүлж аймгийн арслан цол авчээ. Сэлэнгэ аймгийн наадамд Мандал сумын начин Н.Жаргалбаяр түрүүлж арслан болсон бол Б.Эрдэнэбаяр үзүүрлэн заан цолоо баталжээ. Орхон аймгийн баяр наадамд Завхан аймгийн Мандал сумын харьяат аймгийн харцага Б.Уртбаяр түрүүлж арслан болж, Булган аймгийн харьяат аймгийн арслан Гантөмөр үзүүрлэжээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх аймгийн начин Д.Тамир нутгийнхаа дэвжээнд түрүүлэн аймгийн арслан болсон бол Өвөрхангай аймгийн бөхийн түрүүг мөн тус аймгийн харьяат Д.Цэрэнсодном авчээ. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Б.Мижидсүрэн аймгийнхаа дэвжээнд түрүүлэн, Баян-сумын харьяат Э.Нямаа үзүүрлэн аймгийн заан болжээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 31 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 52 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 57 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 28 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 27 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК