Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой ХХК-ийн байранд Оюутолгойн экспортын эхний шанг татах ёслол яг одоо болж байна. Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон албаны зарим хүмүүс уригдан очжээ. Газрын хэвлийн баялгаа дэлхийн зах зээл рүү илгээж буй түүхэнд тэмдэглэгдэх энэ өдөр Зуны адаг сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр юм.
Өнөөдрийн хувьд Оюутолгой ХХК зуу орчим тонн баяжмалыг хилээр гаргах ажээ. Ер нь Оюутолгой ХХК нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нэг сая тонн баяжмал гаргах боломжтой аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)