Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Өмнөговь аймаг дахь албаны дарга Ц.Пүрэвсүрэн 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Хятад-Монголын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа” сэдэвт хуралд оролцож байна.
Энэхүү хурлаар төр, хувийн хэвшлийнхэн нүүрс экспортлогч, импортлогчдын үйл ажиллагаанд учирдаг саад бэрхшээлийг арилгах талаар санал солилцон, хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах гарцыг олох зорилготой аж.
“Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Нүүрс импортлогчдын холбоо”-той хамтран зохион байгуулж буй уг хуралд манай улсаас хамтран зохион байгуулагч ассоциаци, “Энержи ресурс” ХХК, нөгөө талаас тус улсын холбогдох яам, агентлаг, ӨМӨЗО-ны засаг захиргаа, нүүрс импортлогч томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид илтгэл тавих аж.