Овоот толгойн коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэгч “Аспайр Майнинг” компаний хувьцаа олон улсын зах зээлд 80 хувиар өссөн талаар “Bloomberg” мэдээллээ. Овоот толгойн ордыг 100 хувь эзэмшдэг “Аспайр Майнинг” компаний хувьцаа ерөнхийлөгчийн сонгуулийн баталгаат дүн гарснаас хойш 24 цагийн дотор 0.063 ам.доллараар үнэлэгдэх болсон байна.
Монгол-Австралийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компани хувьцааныхаа үнэ өссөнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсонтой холбон тайлбарлажээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсоноор Монголд үйл ажиллагааг явуулж буй гадаадын уул уурхайн компаниудад үзүүлэх эрх зүйн байдал, хандлага тогтвортой хэвээр үлдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Д.Идэр