Алтны үнийн уналт үргэлжилсээр сүүлийн гурван жилд байгаагүйгээр доод түвшинд хүрлээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдэд алтны ханш унци нь 1200 долларт хүрсний дараа Азийн зах зээлд унци нь 1191 ам.долларт хүртлээ буурчээ.
Эдийн засгийн шинжээчид үнийн уналт цаашид үргэлжилнэ хэмээн мэдээлээд байна. Энэ дүн 1150 болох магадлалтай хэмээн таамаглажээ.
Үнэт металлын ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард сүүлийн хоёр жилд байгаагүйгээр унасныг Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байсан.
Алтны ханш сүүлийн арваад жил маш тогтворгүй байгаа юм. 2011 оны дунд үед хамгийн өндөр буюу унци нь 1900 ам.долларт хүрсэн алтны ханш өдгөө 30 хувиар буурчээ.

Д.Идэр