Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Д.Баянзулаас дараах тодруулгыг авлаа.
- Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгож залуусыг дэмжиж болох тухай яриа гарсан. Энэ боломжтой юу? Монголбанк үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
- Монгол Улсад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгох ямар ч боломж байхгүй. Хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж, хөдөлмөр эрхэлдэг олон хүнийг орон байртай болгож, нийгмийн дундаж давхаргаа бэхжүүлье, тэдний хуримтлалыг өсгөе, тэгснээрээ эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрье гэвэл орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байх шаардлагыг тууштай мөрдөх шаардлагатай. Энэ бол банкны салбар төдийгүй зээл авч байгаа иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, зайлшгүй байх ёстой зохицуулалт.
- Урьдчилгаа төлбөрийн хэмжээг яагаад багаар тогтоож болдоггүй юм бэ? Яг ямар эрсдэл бий болох вэ?
- Зээлдэгчийн сард төлөх өрийн дарамт нэмэгдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж зээлдэгчид ирээдүйд өрийн дарамт үүсэх эрсдэл учирч болзошгүй байдаг. Ингэснээр зээлдэгч зээлийн төлбөрийн чадварын эрсдэлд ордог. Хэрэв зээлдэгч төлбөрийн чадваргүй болчихвол барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Энэ тохиолдолд зээлдэгч орон сууцаа алдана. Дээр нь санхүүгийн асар их алдагдал, хохирол амсана. Ийм зүйл тохиолдохыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийн 30 хувийн шаардлага нь зээлдэгчийг өөрийг нь мөн хамгаалсан зохицуулалт юм.
- Банкны салбараа эрсдэлээс хамгаалсан зохицуулалт гэж та бас хэлсэн. Үүнийг тодруулахгүй юу?
- Үл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж банкны системд аливаа сөрөг нөлөөлөл бий болох тохиолдолд түүнд банкууд маань тэсвэртэй байх ёстой. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд банкны салбарт орон сууцны ипотекийн зээл их хэмжээгээр нэмэгдэх тул орон сууцны ипотекийн зээлийн багц бүхэлдээ чанартай байх шаардлагатай юм. Иймд, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд Монголбанк урьдчилгаа төлбөрийн шаардлагыг 30 хувиар л хангуулна. Бууруулах ямар ч үндэслэл, боломж байхгүй.
- Ярилцсанд баярлалаа.

Б.Хулан
Сэтгэгдэл (9)