Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.
Орон сууцны моргейжийн зээлийг тэглэх нь зөв үү?
Ч.Хашчулуун / МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор/
Урьдчилгаа хөрөнгийг тэглэх ямар ч боломжгүй. Урт хугацаанд хэрэгжих, үл хөдлөх хөрөнгийн зээл учраас заавал урьдчилгаа хөрөнгө гэж байх ёстой. Урьдчилгаа байснаар хөтөлбөр илүү урт хугацаанд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Энэ нь эдийн засагт ирэх дарамтыг багасгаж, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг байдлаар нөлөөлнө.

Ж.Дэлгэрсайхан /СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш/
-Урьдчилгаа хөрөнгө гэж байхаас аргагүй. Монголд иргэдийн орлого баталгаатай бус, орлогын түвшин хангалтгүй байгаа нөхцөлд урьдчилгааг тэглэнэ гэдэг өөрөө эрсдэл юм.
Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/
-Ямар ч боломжгүй. Урьдчилгаа хөрөнгө бол зээлээ эргээд төлнө гэсэн баталгаа. Түүнээс зээлийг урьдчилгаагүй болгосон тохиолдолд байрны үнэ өснө. Эдийн засагт тооцоолоогүй эрсдэл бий болно.
Ж.Үнэнбат /Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч/
-Зах зээлийн зарчим гэж бий. Түүнээс гажих эрх бидэнд байхгүй. Тиймээс урьдчилгаа хөрөнгө гэж байх ёстой. Энэ нь эрсдэл болоод эдийн засгийн тогтвортой байдлаа бодсон хэрэг. Хэрэв урьдчилгаа гэж байхгүй бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөс бий болох эрсдэлтэй.
А.Жаргалсайхан /Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн захирал/
-Зээл учраас банк эрсдэлээ хуваалцдаг. Тиймээс урьдчилгаа хөрөнгө гэж байх ёстой. Найман хувийн хүү гэдэг бол том боломж. Үүнийг л манайхан ашиглах хэрэгтэй. Арилжааны зээлээс гурав дахин бага хүүтэй зээл шүү дээ.
Н.Золжаргал /Монголбанкны Ерөнхийлөгч/
Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тогтоосон нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулахгүй байх, банкны салбарыг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт юм. Хэрвээ урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгох юм бол энэ хөтөлбөр шууд зогсоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир мэдэхгүй таван хүнд 0 хувийн урьдчилгаа гэдэг нь сайхан сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ энэ мэт хариуцлагагүй, ул үндэсгүй, иргэдийн сэтгэхүйгээр тоглосон лоозон үг нь орон сууцанд бодитой орох боломжтой хэдэн мянган залуусын хүсэл мөрөөдлийг үгүй хийх хор уршигтайг иргэд эрхбиш ойлгох бизээ. Орон сууцны ипотекийн энэ удаагийн хөтөлбөр хавтгайрсан халамжийн бодлого биш, ажилтай орлоготой дундаж давхаргаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдсэн.

Ярилцсанд баярлалаа.
С.Баяраа
С.Баяраа
Орон
сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн талаар эдийн засагчдын
байр суурийг тодрууллаа. - See more at:
http://economy.time.mn/content/30901.shtml#sthash.5cWQwpa1.dpuf
Сэтгэгдэл (4)