Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны 6 дугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд хуралдан, эдийн засгийн бодит секторыг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа.
Улсын төсвийн зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшин орчимд байгаа зэрэг нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро-санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлагатай хэдий ч, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус хэвээр байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзжээ.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ