Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн санаачлагаар орчуулсан “Шашдирын чуулган” уншигчдын гарт очив

2013-6-24
0
ЖИРГЭХ

    шашдирМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Монголын их түүхийг агуулсан эртний ном, шашдируудыг цувралаар орчуулан олны хүртээл болгох ажил өрнөж байна. Цуврал бүтээлүүдийн дээж болох Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган” номыг нэрт орчуулагч Г.Акимын англи хэлнээс орчуулснаар хэвлэн гаргаж өнөөдрөөс уншигч олны гарт хүргэлээ.
“Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой” номын нээлтийн ёслол өнөөдөр Интерном номын их дэлгүүрт болж түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, нэрт орчуулагч Г.Аким, номын орчуулгыг хянан тохиолдуулсан зохиолч Л.Пүрэвдорж, номын өмнөтгөл үгийг бичсэн доктор Ш.Чоймаа, ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, судлаачид олон хүн оролцлоо.
 
    “Шашдирын чуулган” нь Чингис хааны алтан ургийн Хасан хааны дурдатгалаар Персийн Ерөнхий сайд байсан Рашидаддин Фазлуллах хоёр монгол мэргэний хамт найруулан бичсэн бүтээл юм. Хасан хаан олон хэлийн мэргэд, орчуулагчдыг цуглуулж, Монголын Юань гүрнээс Болод чинсан хэмээх бичгийн хүнийг түүх, шашдирын хамт аваачиж “Алтан дэвтэр” гэдэг түүхэн сурвалжийг ашиглан “Шашдирын чуулган”-ы эх үндсийг тавиулжээ.
 
    Номын нээлтийн ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монголд нар, хур тэгширсэн дэлгэр зун болж, найр наадмын цаг ирж байна. Өнөөдөр зуны хураас гадна номын хур буусан сайхан өдөр болж байна. Энэ жил Монголын тулгар төрийн 2222 жилийн тэгш ой тохиож буй. Монголчууд түүхийнхээ аргамжийн уртыг илүү лавшруулан алдалж мэдэх тусам ирээдүй хойчийн чиг зорилго гэгээтэй болдог.
 
шашдир 3

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн Монголын түүх, соёлтой холбоотой гадаад эх сурвалжийг эрж сурвалжлах, хуулж авчрах, орчуулж хөрвүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Үүний эхнийх болох нэрт хөрвүүлэгч Г.Акимын англи хэлнээс орчуулсан Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган” номыг олны хүртээл болгож байна.
 
    Би 1980-аад оны эхээр оюутан байхдаа Рашидаддины бүтээлийг уншиж үзээд бидний өмнө уншиж үзэж байснаас ондоо юм байна гэдгийг мэдэж “Хэзээ үүнийг монголчууд монгол хэл дээрээ унших бол доо” гэж бодож байсан. Тэр цаг маань ирлээ. “Шашдирын чуулган” бол олон зууныг өртөөлөн өнөөг хүрч ирсэн Монголын түүхийн тухай цөөхөн бүтээлийн нэг. Орчуулагч Г.Аким гуайд талархал илэрхийлье. Монголчууд түүх, удам угсаа гарвалаа өөрсдөө дүгнэж үнэлдэг сайхан цаг ирлээ” гээд худам монгол уран бичгээр “Шашдирын чуулган”хэмээн бийрээр бичсэн бичээсийг нэрт орчуулагч Г.Акимд өргөн барив.
 
    Орчуулагч Г.Аким “Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж “Шашдирын чуулган” номыг хэвлүүлсэнд баяртай байна. Энэ бол оюуны соёл, түүхээ дэмжиж байгаа хэрэг” гээд уг номыг англи хэлнээс хуучин орос хэл дээрх орчуулгатай нь харьцуулан үзэж орчуулсан тухайгаа ярилаа.

шашдир 2
 
    Ийнхүү орчуулагчийн хэлсэнчлэн он цагийн хувьд дэлхийд галав юүлсэн цагаас буюу хүмүүн төрөлхтнийг бүрэн мөхөх аюулаас гэтэлгэсэн гэх виваангардич Ной-гоос манай эриний XIY зууны дунд үеийг хүртэл хамрах, нутаг дэвсгэрийн тухайд өрнө талдаа Хөөст /Африк/ тивээс дорно талдаа Номхон далайн хөвөө, умар талдаа Их Шивир /Сибирь/, өмнө талдаа Жагар /Энэтхэг/-ын далай хүртэлх өргөн уудам газар нутгийг хамрах Монголын цадиг түүхийн нэгэн бүтээл уншигч олны гар дээр хүрч очлоо.

    Үүний дараа гурваас дөрвөн жилийн хугацаанд “Юань улсын судар” зэрэг Монголын эртний түүхийг өгүүлсэн есөн боть ном цувралаар гарч олны хүртээл болох юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    3 цаг 25 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 51 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 56 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    22 цаг 22 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    22 цаг 23 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 26 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК