Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн 42 төсөл, арга хэмжээг төсвийн тодотголд оруулжээ

2013-6-21
0
ЖИРГЭХ

   хангарьд ордон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж  нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
   Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Нийслэлийн 2013 оны төсвийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд төсвийн гол агуулга нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Тиймээс 2013 оны төсөвт тодотгол хийж төрийн үйлчилгээг сайжруулж иргэдэд ойртуулах, хот тохижилт,  бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг шуурхайлж, нэмэгдүүлэх  зорилгоор НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу төсөвт тодотгол хийхээр танилцуулж байна гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас  2013 оны төсвийн тодотголд тусгуулахаар 579 төсөл, арга хэмжээний санал ирсэн байна.Эдгээрээс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн 42 төсөл, арга хэмжээг тодотголд оруулжээ. Тухайлбал, Соёлын төв өргөө, Монголын Хүүхдийн ордонд их засвар хийж шинэчлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд гэрэлтүүлэг хийх, алслагдсан хорооллуудын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх дунд оврын 10 ширхэг автобус авах, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори байгуулах зэрэг төсөл, арга хэмжээг  төсвийн тодотголд  шинээр оруулжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд, нийслэл хотод шинээр баригдах цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын барилгын ажлын зураг төсвийг төсвийн тодотголд нэмж оруулах, хот тохижилтын ажлын хүрээнд шинэ техник хэрэгсэл худалдан авах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах зарим хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголд оруулах шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт болон гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн иргэд нэмэгдэж байгаа учраас төлөвлөлтөд хамрагдаагүй гэр хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулж,  шаардагдах хөрөнгийг гаргах хэрэгтэй гэсэн саналыг нийслэлийн Засаг дарга хэллээ. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, бид гадны компаниудтай хамтран Улаанбаатар хотын дүүргүүдийг бүхэлд нь дахин төлөвлөх ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар Германы компанитай хамтран Баянзүрх дүүргийг бүхэлд нь төлөвлөж, эскиз зургийг боловсруулж байна. Иймд тусгайлан ажлын хэсэг гаргах шаардлагагүй гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
 
Хорооны нийгмийн ажилтнуудыг чадавхижуулна
 
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 13 700 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс 3000 гаруй дуудлага нь 3-аас дээш удаа гэр бүлээ хүчирхийлсэн давтан дуудлага гэдгийг цагдаагийн газраас онцоллоо. Цагдаагийн байгууллагын хувьд дуудлагаар очин таслан зогсоож, шаардлагтай үед хохирсон хүмүүсийг эмнэлэгт хүргэх, хүчирхийлэл үйлдэгч этгээдэд захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцох зэрэг арга хэмжээ авч байгаа ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дорвитой ажил хийх боломж төдийлөн байхгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хэллээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг хангах,  хүчирхийлэл үйлдэгчид оноох хариуцлагын тогтолцоо сул гэдгийг ч хэлж байлаа.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нарын оролцоо маш чухал гэж үздэг. Тиймээс цаашид нийгмийн ажилтнууд болон орцны жижүүр, хэсгийн ахлагч нарт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн сургалт зөвлөгөөнд хамруулж мэдээлэл өгөх шаардлагтай байна гэсэн юм. Мөн хохирогчийг түр хугацаанд байлгаж, хамгаалах байрны хүрэлцээ муу, энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгаа учраас дүүрэг бүрт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг хамгаалах түр байрыг шинээр байгуулах хэрэгтэйг онцоллоо.

Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, буруутай этгээдэд хариуцлага тооцох тогтолцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, дээрх төлөвлөгөөний дагуу гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цаашид авах арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    3 цаг 33 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 54 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 59 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    22 цаг 30 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    22 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 34 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК