Өмнөговь аймгийн Оюутолгой ордын анхны зэсийн баяжмалыг нөгөөдөр буюу 6-р сарын 21-ний өдөр экспортод гаргах болсон талаар "Оюу толгой" компани дахин мэдээлж эхэллээ. Энэ үйл явдлыг сурвалжлахаар дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд бэлтгэлээ базаагаад байсан ч нээлтийн ажиллагаа Монголын Засгийн газрын хүсэлтээр хойшлогдоод байсан юм. Гэсэн ч "Оюу толгой" компанийн албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсаар нөгөөдөр ил уурхайгаас олборлож боловсруулсан хүдэр болон зэсийн баяжмалыг экспортлохоор бэлдэж байгаа тухай мэдээллээ. Оюу Толгойн зэсийн баяжмал тээвэрлэлтэд аль хэдийн бэлэн болжээ.
"Оюутолгой" компани уг нээлтэнд "Ройтерс" зэрэг дэлхийн том хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьсан байна. Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал одоо хүртэл эцсийн байдлаар шийдэгдээгүй, хэлэлцээрийн шатанд байгаа билээ.
Сэтгэгдэл (2)