Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нээлтийн ёслол боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Энэ зээл хамрагдахын тулд иргэд 80 метр квадратаас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой. Урьдчилгаа төлбөрт эхний ээлжинд 30 хувийг төлөх бөгөөд удахгүй 10-29 хувийн зээлийн журам гарах юм. Шинэ зээлийн хөтөлбөрийн онцлог нь барьцаа нь худалдан авч буй орон сууц байх учир нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэхээр байгаа юм. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй бөгөөд зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар журамд заажээ. Тиймээс энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тогтвортой ажлын байрны тоо нэмэгдэх юм.

Сэтгэгдэл (5)