Ирэх баасан гарагт буюу 6-р сарын 21-ний өдөр Оюутолгойн ордын анхны зэсийн баяжмалыг гаргана гэж зарлаад байсан. Гэсэн ч Монголын Засгийн газрын хүсэлтээр хойшлуулжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар мэдээлэхдээ "Хойшлуулсан шалтгаан нь ноцтой зүйл гэж бодохгүй байна. Бидний зүгээс ч
Оюутолгой компанийн удирдлагуудтай уулзах, зарим зүйлийг ярилцах хэрэг
байгаа. Шинэ төмөр замд бондын мөнгөөс 200 сая ам.доллар хуваарилсан. Хэрвээ
Оюутолгойн зэсийн баяжмалыг маргааш авах байсан бол бид зүгээр тэр хол
явж байснаас наашаа ирэхдээ Тавантолгой дээр бууж, төмөр замын далангийн
ажил хэрхэн явж байгааг үзүүлье гэж бодсон" гэжээ.
"Оюутолгой" компани уг нээлтэнд "Ройтерс" зэрэг дэлхийн том хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уриад байсан юм. Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал одоо хүртэл эцсийн байдлаар шийдэгдээгүй, хэлэлцээрийн шатанд байгаа билээ.

Сэтгэгдэл (9)