Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн парк байгуулах асуудал яригдаад олон жил болж байгаа билээ. Өнөөдөр тус паркын үйл ажиллагааг тодорхойлж, үйлдвэрлэлүүдийн уялдаа холбоо, их сургуулиудын эрдэмтдийн саналыг сонсох зорилготой зөвлөгөөн Дархан хотод эхэллээ.
"Технополис дахь инновацийн гурвалжин холбоо: Орон нутгийн захиргаа-Их сургууль-Үйлдвэрийн түншлэл” нэртэй энэ зөвлөгөөнд БНСУ, АНУ, Япон, Тайван, БНХГУ зэрэг орнуудын эрдэмтэд оролцож байна. Мөн санаачлан зохион байгуулж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ҮХААЯ-ны сайд Х.Баттулга зэрэг бодлого тодорхойлогчид санаа бодлоо нэмэрлэж байна.
Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн парк байгуулах шийдвэр 2009 онд гарсан ч ажлын явц удаан байгаа аж. Одоогоор үйлдвэрүүдийн газрыг хуваарилж, урьдчилсан техник үзүүлэлтийг ШУТИС-ын багш нар боловсруулжээ. Мөн Засаг даргын тамгын газарт ч энэ ажлыг хариуцсан нэгж байгуулагдсан байна. Дарханы энэ паркын дэд бүтцийг байгуулахын тулд 28,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Дархан-Уул аймаг нь газар зүйн хувьд хоёр хөрш рүү бүтээгдэхүүн экспортлоход тохиромжтой. Мөн хар төмөрлөг, арьс шир, нефьтийн үйлдвэрийг хөгжүүлэх бааз суурь нь байгаа юм. Улсын хэмжээний их сургуулиудын салбарууд байдаг нь үйлдвэр, технологийн парк байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Зөвлөгөөн зургаадугаар сарын маргааш мөн үргэлжлэх бөгөөд энэ үеэр үзэсгэлэн худалдаа, хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна.
Хэлэлцэж буй асуудлууд:
• Технополис дахь инновацийн гурвалжин холбоо: Орон нутгийн захиргаа-Их сургууль-Үйлдвэрийн түншлэл
• Бүс нутгийн хөгжилд үйлдвэр технологийн паркийн үр нөлөө
• Энтрепренершип /Мэдлэгийг зах зээлийн эргэлтэнд оруулах
• Үйлдвэр технологийн паркийн удирдлага/менежмент.