Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол улсын засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шяолон нар 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.
Монгол улс нь гадаад орон, олон улсын байгууллагуудаас олгож буй зээл, тусламжийн хөрөнгийг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцүүлэн, тэргүүлэх чиглэлийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах бодлогыг баримталж, гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа билээ.
Эдийн засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр уг тусламжийн хөрөнгөөр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр ач холбогдол бүхий төслүүдийг сонгон хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын барилга, Яармагийн Спортын цогцолборын барилга, тохижилт, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Нэгдсэн Төв Лабораторийн тохижилт зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн талаар дурьдсан юм.