Дэлхийн цусны донорын өдрийг угтан “Залуучуудын эрүүл мэндийн хороо”, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “ТЭСО” корпораци хамтран бусдад цусаа өгч амьдрал бэлэглэх сайн үйлсийн арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулна. "Дусал цус амьдрал бэлэглэнэ", "Таны өгсөн 400 грамм цус гурван хүний амийг аварна" гэх уриатайгаар уг арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ.

