Нийслэл хотод зам засварын эд өрнөж байна. Энэ жилийн засвараар хэд хэдэн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгож байгаа аж. Тухайлбал Саппорогийн аюулгүйн тойрог буюу жолооч нарын нэрлэж заншсанаар, эр зоригийн тойрог Эдийн засаг хөгжлийн яамны “ГУДАМЖ” төслийн хүрээнд Дөрвөн замын уулзвар болон шинэчлэгдэж байна.
Тус ажил өнгөрсөн сарын 30-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтанд орох юм.
Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын авто машины хөдөлгөөний хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь Дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах тооцоолол гарчээ.
Уулзваруудын зам барилгын ажлыг шууд камераар харахыг хүсвэл “Гудамж” төслийн вэб хуудаснаас (www.gudamjtusul.mn) харах боломжтой.
Сэтгэгдэл (2)