Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 1.0 хувь, харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: Үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 1.5-2.1 хувь, хонины ястай махны үнэ 4.5 хувь, адууны махны үнэ 6.6 хувь, ямааны махны үнэ 2.7 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-1.8 хувь, хонины ястай махны үнэ 3.5 хувь, адууны махны үнэ 1.6 хувь, ямааны махны үнэ 2.7 хувиар өссөн байна. 2013 оны 5-р сарын 29-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8370 төгрөг, хонины цул мах 8067 төгрөг, үхрийн /ястай/ мах 9014 төгрөг, үхрийн цул мах 10357 төгрөг, ямааны мах 6400 төгрөг, адууны мах 6967 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.3 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. Задгай 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Энэ сарын 29-ний байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 4.5 хувиар буурч, харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл (3)