Энэ сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уг өдрийг угтаж Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч Адам Смит интернэйшнл байгууллага хамтран Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг нээж үг хэлнэ. Мөн ОҮИТБС-ын Сиднейн олон улсын хурлын талаарх товч мэдээллийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар тус яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй нар мэдээлэл хийх аж. Дээрх хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яаманд болно хэмээн Яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.