Иргэн бүр “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр болж төд удалгүй аж ахуй нэгжүүд хувьцааг худалдан авахаар Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд мөнгөө төвлөрүүлсэн байдаг. Гэтэл тус компанийн хувьцаа үнэгүйдсэнээс болж төлбөрийг нь буцаан олгох шийдвэр гарсан юм. Харин Засгийн газрын 132 дугаар тогтоолоор дээрх аж ахуй нэгжүүдийн төлбөрийг буцаан олгох ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Тэгвэл хувьцаа худалдан авах төлбөр төлсөн компаниудын хүсэлтийг өнөөдөр дуусгавар болгох гэнэ. Тухайн үед 1540 аж ахуй нэгж хувьцаа худалдан авахаар 29.2 тэрбум төгрөгийн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд төвлөрсөн гэдэг. Аж ахуй нэгжүүдийн 84 хувьд хамгийн дээд хэмжээ буюу 36240 ширхэг хувьцаа худалдан авахаар төлбөрөө төлсөн аж.
24tsag.mn