Өчигдөр Монголбанкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захын анхны арилжааг зохион байгууллаа. Уг арилжаагаар нийт 25.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаж эхэлснээр хөрөнгийн зах зээл дээр хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болох, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн жишиг өгөөжийн муруй бүрэлдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар “Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжих журам”-ыг 5-р сарын 21-ний өдөр баталжээ.

Б.Баяр
Сэтгэгдэл (2)