Монголын хамгийн баян эрхэм Ж.Оджаргалын хэрхэн тэрбумтан болсон тухай түүхийг хүмүүс үргэлж сонирхож байдаг. “Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагалж, зүтгэл байвал зүүгээр ч худаг ухаж болно” гэдэг тэрбээр Монголд бизнесийн хөгжилд удирдлагын шинэ хандлагыг гаргаж ирж байна.
Монголын том компаниудын олонхи нь ах дүүгээрээ нийлсэн, нутаг нугаараа удирдсан газрууд байдаг. “АПУ”, “МАКС”, “Моннис” компани л гэхэд ах, дүүгээрээ энэ байгууллагыг удирддаг. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад том компаниудыг эзэд нь үр хүүхэддээ өвлүүлэн залгамжлуулдаг нийтлэг жишиг бий. Энэ нь заримдаа бизнесийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрч эхлээд байгаа “Management Buy-Out” хэмээх компанийн хөгжлийн шинэ хандлагыг “MCS” групп нэвтрүүлж эхлээд байгаа юм. Энэ нь амжилттай яваа охин компаниудаа олон жил удирдсан менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч тусдаа гарах үйл явц юм. Өөрөөр хэлбэл Ж.Оджаргал охин компаниудаа ах дүүстээ биш, менежерүүддээ өгч эхэлжээ.
“MCS” группын захирал Ж.Оджаргалын ах Ж.Од энэ компанийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон бөгөөд одоо ч хамтран ажиллаж байгаа. Мөн эхнэр нь Д.Батмөнх нь “Орчлон” сургуулийн захирлаар ажиллаж байна. Гэсэн ч Ж.Оджаргал 7800 ажилтантай компаниа зөвхөн гэр бүлдээ төвлөрүүлэхийн оронд шинэ арга барилаар ийнхүү бизнесийн хөгжлийг дэмжиж байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд хорин жилийн түүхтэй “MCS” группээс “Интерпресс”, “Медимпекс”, “Анун”, “Грандхаан Айриш Паб” компаниуд бие даан гарсан байна. Хамгийн сүүлд 5-р сарын 1-нээс “М-Си-Эс Электроникс” компанийг олон жил удирдсан менежментийн баг нь авч бие даахаар болжээ. Энэ нь улс төрчид, бизнесийн бүлэглэлээс компаниуд хараат байх явдлыг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Түүнээс илүүтэйгээр ажилчдынх нь нийгмийн байдал, орлого ч нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Эдгээр компаниуд нь тус бүрдээ 50-иас доошгүй ажилтантай бөгөөд одоогоор хоёр зуу гаруй ажилтнууд нь салбартаа байр сууриа олсон, биеэ даасан компанийн ажилтнууд болжээ.
Ингэж охин компаниудаа тусдаа гаргах хандлага Азийн орнуудад ихээхэн түгээмэл болж байгаа бол Монголын хамгийн баян бизнесмэн гэгддэг Ж.Оджаргал Монголд анх удаагаа нэвтрүүлж байна.

Сэтгэгдэл (36)