Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 217/А161 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам”-ын хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ыг иргэн, аж ахуй нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчдад арилжаалах болсон.
Энэхүү ажлын хүрээнд ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааг Монголбанкаар дамжуулан гүйцэтгэхээр боллоо. Ингэснээр иргэн, аж ахуй нэгж байгууллага, гадны хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлээс ЗГҮЦ-ыг худалдан авах, худалдах боломжтой болж байгаа юм.
Түүнчлэн уг програм нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн сүлжээтэй холбогдсон тул ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжааны эрхийн шилжүүлгийг програмаар дамжуулан хийх боломжтой боллоо.

Д.Ундрах /24tsag.mn/