Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ

2013-5-27
0
ЖИРГЭХ

    гэр бүлийнНийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 05 сарын 27-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө.

    Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  “Нийслэл хотод 2013 оны 05 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд  2710 офицер, 2313 цагдаа, 448 автомашинтайгаар 1328 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдрүүдэд  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 16755 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 569 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 4254 нэгж буюу 20.2 хувиар, гэмт хэрэг 132 нэгж буюу 18.8 хувиар буурсан байна” гэж мэдээллээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагууд хамтран ажиллаж цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт ихсэж, бага насны хүүхэд хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа тул онцгой анхааран ажиллах шаардлагатай байна гэлээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаярын мэдээлэлд “Өнгөрсөн  хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт гамшиг ослын 181 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 146 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 35 дуудлага байна. Нийт гамшгийн дуудлагын 146 удаа буюу 81,56 хувьд нь объектын гал түймрийн дуудлага эзлэж байгаагаас  70 удаа буюу  47,9 хувь нь  гэр хороололд, 76 удаа буюу 52,1 хувь нь орон сууцанд гарсан байна” гэж дурдлаа.

    Харин нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “ Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн хэргийн шинжтэй 182 дуудлага ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1,1%-иар, 187 ослын гаралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4,4%-иар нэмэгдсэн үзүүлэлт байгаа бол зам тээврийн ослоос 190 хүн гэмтсэн байна” гэлээ.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Өрх бүрт-нэг гулууз” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж нийт 219.8 тн нөөцийн махыг  Хан-Уул дүүрэг  - Мишээл экспо, Баянгол дүүрэг - Смарт төв, Баянзүрх дүүрэг - Оргил худалдааны төв, Скай их дэлгүүр, Сүхбаатар дүүрэг - Бүрд зах, Сонгинохайрхан  дүүрэг “Шөнийн зах”, “Гүнгэрваа”  худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулжээ. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зохион байгуулах худалдаа үйлчилгээний ажлын төлөвлөгөө, зарцуулагдах төсөв зардлын тооцоог боловсруулан “Үндэсний баяр наадмыг зохион байгуулах салбар хороо”-нд хүргүүлжээ. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засварын ажлыг хийх үүрэг даалгаврыг  Нарны хээ ХХК өгч, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бол Энхтайваны өргөн чөлөө, Самбуу, Сөүл, Жуулчны гудамжуудад явган замыг шинэчлэх, сул шороон хөрсийг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байна. 400 гаруй цэцэрлэгчид, 40 орчим мэргэжлийн байгууллагууд нийтийн эзэмшлийн 68 гудамж, талбайд мод, сөөг шохойдох, бордох, усалгаа хийх, нөхөн тарих гэх мэт ногоон байгууламжийн арчилгааны ажлуудыг агротехнологийн дагуу хийж байгаа” талаар мэдээллээ.

    Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа  “Мал, амьтны халдварт боом өвчин оношлогдсон” тухай “ 05 сарын 22-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт Яармагийн товчооны цаана “Бат бэх ремикон” ХХК-ний бетон зуурмагийн үйлдвэрийн замын зүүн талд зуун метр орчим газарт 3-4 орчим настай эвэртэй алаг үнээ үхсэн гэх дуудлагын дагуу холбогдох улсын байцаагчид очиж, үхсэн үхрийн хамраас гарсан цуснаас дээж аван шинжлэхэд, сөрөг гарсан. Үхсэн үхэр боомын голомтод үхсэн учраас хол тээвэрлэлгүй тэр орчмын товгор газрыг сонгон 3 метрын гүн ухаж хүүрийг шатааж, хлорын шохой үелүүлэн цацаж булж, өвчин гарсан айлын орчим хорио цээрийн бүс тогтоожээ. Голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна ” гэж мэдээлэл өглөө.

    Энэ үеэр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулсан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа “Өнгөрсөн амралтын өдөр “Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан НЗДТГ, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт талархал илэрхийлэе, Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн, залуу хойч үе  монгол цэрэг эрчүүдээрээ бахархах, үлгэр дуурайлал үзүүлэн, сурталчлан таниулсан томоохон арга хэмжээ боллоо” гэдгийг онцлоод  ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл  ажлыг хангах, ойрын өдрүүдэд Их, дээд сургууль төгсөгчдийн мөнгөн хонхны баяр тохиож байгаа тул оюутан сурагчдын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг ханган ажиллах, энэ долоо хоногт болох “Олон улсын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайг засч, тохижуулах, “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” хураах ажлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан 06 сарын 01-ээс эхлэн албан татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, НЦГ-аас ирүүлсэн саналын дагуу гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд  үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 3 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 8 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 13 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 38 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК