Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

2013-5-27
0
ЖИРГЭХ

  p17rhvghhujb3sms1q4ia9dip41  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 24-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. НИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, иргэдээс дэмжлэг авсан бөгөөд нийт 10 бүлэг 174 заалттай журам юм. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 3724 худалдааны цэг, 3092 нийтийн хоолны цэгүүдэд нэгдсэн хяналт тавьж, хууль, дүрэм, журам хэрэгжүүлэх,  үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах,хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх, үйлчилгээний бүх салбарт өнөөгийн нөхцөлд  доголдож буй дутагдлуудыг арилгах, зөв чиг хандлагатай болгох, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм.

    Журамд тодорхой хориглосон заалтуудыг оруулсан байна. Тухайлбал “Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, хийн газ худалдахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардана. Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан  /хүнсний дэлгүүрээс дээш ангилалд хамаарахгүй/, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар,  түлхүүр олшруулах чиглэлээр  талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлахыг хориглоно. Түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд  худалдаалахыг хориглоно. Стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, цэвэр бохир усны төвлөрсөн болон хэсгийн холболтонд холбогдоогүй, ханан пийшингээр халаадаг байранд  хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл явуулахыг хориглоно. /ТҮЦ, павильон, бусад зориулалтын бус газрууд/ .Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно” зэрэг заалтуудыг тусгажээ. Харин НИТХ-ын Тэргүүлэгчид дээрхи журмын бүтцийг сайжруулах, худалдагч, худалдан авагчийн хоорондын харилцааг ойлгомжтой болгох, хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хүндэтгэх, тэдэнд хугацаа, боломж олгох, журам зөрчигчийн хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэн уг асуудлыг буцаах санал гаргаж, дэмжсэнээр дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Клинкийн Нэгдүгээр амаржих газрыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хүний гавъяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай асуудлыг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр танилцууллаа. Эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн Б.Жав эмчийг үеийн үед дурсах учиртай гэж үзэн дээрхи асуудлыг Тэргүүлэгчид дэмжин, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа.

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 сарын 21-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн тухай “БЗД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-”15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн харилцааны бүртгэлээс хасах, уг эд хөрөнгийг буулгах” тухай асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. Танилцуулганд “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 271 дүгээр захирамжаар байгуулагдсан үэнлгээний хорооны зөвлөмжийн дагуу БЗД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 халаалтын зууханд 4.0 гкал/ цаг хүчин чадал бүхий  нүүрс хийжүүлэн, дулаан үйлдвэрлэх төхөөрөмж нийлүүлэн суурилуулах шинэлчлэлийн  ажлыг 393,857,280 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгүүлэхээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Витз Теч Глобал ХХК”-тай захиалагчийг төлөөлөн тухайн үед ажиллаж байсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бт 2008 оны 11 сарын 10-ны өдөр гэрээ байгуулжээ. Гэвч тус компан нь 2008 оны 12 сарын 05-ны өдөр гүйцэтгэх ажлынхаа 80 хувийг өөрсдийн хөрөнгөөр санхжүүлэн гүйцэтгэж, гадаадаас оруулж ирэх тоног төхөөрөмжийн 90 хувийг  оруулж ирсэн бөгөөд санхүүжилтын үлдэгдэл болох 115 сая төгрөгийг Сангийн яам шийдвэрлэх боломжгүй болсны улмаас асуудал үүсчээ. Энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хугацаа алдснаас шалтгаалан тус компани их хэмжээний алдагдалд орж улмаар гэрээний нөхцлийг зөрчин үнэдслэлгүйгээр төлбөр нэмхэжлэх, олйгомжгүй санал тавих зэргээр асуудалд хандсан нь Захирагчийн ажлын алба гэрээгээ цуцлахад хүрчээ. Тиймээс олон жил сунжирсан энэ асуудлыг шийдвэрлэх ажил албан ёсоор дуусаагүй, тоног төхөөрөмжүүдийг Халаалтын зуухны ашиглалт НӨҮГ-т хариуцуулан хамгаалатад авч хадгалж байгаа” гэж дурдлаа.  Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, бүртгэлтэй тоног төхөөрөмжийг тодорхой болгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит хуралдааныг 05 сарын 30-ны өдөр буюу энэ пүрэв гарагт 09 цагаас хуралдахаар товлож, хуралдаанаар Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан байгуулах зориулалтаар дайрга ашиглах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт рашаан, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 3 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 8 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 13 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 38 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК