Бээжинд “Бао Лигийн хаврын дуудлага худалдаа”-гаар 500 жилийн тэртээх Монголын газрын зургийг зарах гэж байгааг бид мэдээлсэн. Энэ дуудлага худалдааг ирэх зургаадугаар сарын 3-нд 20.30 цагаас “Монголын уул, усны зураг”-ийг “Мин гүрний торгоны замын газрын зураг” нэрээр зарахаар олон нийтэд танилцуулж байгаа юм байна. Цагаан хэрэмний баруун төгсгөлөөс одоогийн Саудын Араб хүртэлх 211 газрыг дүрсэлсэн энэ зургийг Ганьсу муж дахь, Цагаан хэрэмний төгсгөл байрладаг хотын оршин суугчдад сонирхуулсан гэнэ. Монголын эзэнт гүрний газрын зургуудаас өнөө үед үлдэж хоцорсон гуравхан зураг мэдэгдэж байгаагийн нэг нь 1179 онд зохиосон “Ци дань го цүн” түүхэнд орсон Кидан гүрний зураг юм. Хоёр дахь нь Юань буюу Хөх гүрний зураг бол гурав дахь нь өдгөө Бээжинд дуудлагаар худалдах гэж буй “Монголын уул, усны зураг” аж. Монголын агуу түүх, газар зүй, газрын зургийн мэдлэг, соёлыг харуулах хосгүй үнэт эл бүтээлийг 80 сая юаниас эхлэн дуудахаар төлөвлөжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)