Хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг Хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалт өнөөдөр болж байна. Сургалтыг санхүүгийн зах зээлд ажиллаж буй төрийн зохицуулах болон мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш нар хийх бөгөөд энэ үеэр хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг Монголын хөрөнгийн бирж дотор онол, дадлагыг хослуулан олгох ажээ. Мөн өндөр хөгжсөн орнуудын зах зээлээс манай дотоодын зах зээлийн онцлогийн тухай сургалтын явцад хэлж өгөх юм байна.
Т.Энхэлээ