Монгол улсын хөгжлийн банк өчигдөр МАХ группийн "MAX Tower" цамхагийн хоёр болон гуравдугаар давхарт нүүж орсон байна. Чухам яагаад "МАХ Tower"-т нүүж орсон нь тодорхойгүй байгаа ч энэ сонголт нь хүн бүрийн гайхшралыг төрүүлээд байгаа юм. Учир нь Хөгжлийн банк "МАХ Tower"-т байрласнаар сард багаар бодоход 40 сая төгрөг түрээсийн төлбөрт өгөх аж. Тэгэхээр нэг жилд хагас тэрбум төгрөгийг түрээсэнд төлнө гэсэн үг юм. Төрийн өмчийн олон байр байхад өндөр түрээстэй байр сонгож төсвийн мөнгийг үрж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна.
Сэтгэгдэл (5)