Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятад мотоциклоос болж нэг шөнийн дотор 5 хүний амь эрсэджээ

2013-5-24
0
ЖИРГЭХ
Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд амь насаараа хохирох явдал их түгээмэл болж байна. Хайлшин дугуйтай Хятад мотоциклүүд манай хөдөө орон нутгийн бартаат замд тохирдоггүй. Иймээс хятад мотоциклтэй явсан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

IMG_4027_Tarialan    "Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд амь насаараа хохирох явдал их түгээмэл болж байна. Хайлшин дугуйтай Хятад мотоциклүүд манай хөдөө орон нутгийн бартаат замд тохирдоггүй. Иймээс хятад мотоциклтэй явсан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Ер нь орон нутагт гарч байгаа зам тээврийн ослыг харахад мотоциклтэй явж байгаад осолд орж амь нас нь хохирсон тохиолдол эрс нэмэгдсэн" гэж Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр анхааруулж байна.

  Сүүлийн үеийн мотоциклууд засмал замд зориулагдсан, масс буюу ачааг даах чадваргүй байгаа. Улмаар мотоциклийн дугуй, обут хагарснаас болоод хүний амь нас хохирсон тохиолдол их бүртгэгддэг. Харин хэгээстэй Орос мотоциклуудын дугуйны обут хагарна гэсэн асуудал байхгүй. Хэгээс цохилтыг дааж аажмаар сулардаг. Энэ нь жолооч нарт мэдэгддэг учир зайлшгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг өгдөг. Тэгвэл хятад мотоциклийн обут хэврэг байдаг бөгөөд хурдтай явж байгаад ямарваа нэг хатуу зүйлд цохигдож хагарвал осол гарах нөхцлийг бүрдүүлдэг байна.

  "Хужаа унаа” хэмээн нэрлэгдсэн хятад мотоциклыг зарж борлуулдаг хятад эзэнтэй томоохон компаниуд манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр компаниудаас хүмүүсийн сайн мэдэх “Хун Лиан” ХХК-ийг нэрлэж болно. Энэхүү компани л гэхэд 2006 оноос 2012 оны хооронд манайд нийт 30 мянга орчим “Мустанг”, “Кенбо”, “Хэн син” зэрэг маркийн мотоцикл оруулж ирж, худалдаалсан гэх баримт бий. Энд нэг мотоциклыг 1-1.1 сая төгрөгөөр зарж борлуулдаг. Гэтэл нэг сая төгрөгний хятад мотоциклоос болж монгол хүмүүсийн алтан амь эрсдсээр байгаа билээ. Зуны урин дулаан цаг ирж дулаарч байгаатай холбоотой хөдөө орон нутагт төдийгүй нийслэлд мотоцикл хөлөглөж давхих хүмүүс олон болдог. Яг энэ үеэр мотоциклтэй аваарт орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагуудад тасардаггүй талаар албаныхан хэлж байлаа.
 
IMG_4410_KhatgalТухайлбал хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 21-ний өдөр л гэхэд хөдөө орон нутагт хятад мотоциклтэй явж байгаад осолдож нас барсан хүмүүсийн хоёр ч дуудлага иржээ. Замын цагдаагийн газрын Орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн Б.Гансанжамцаас мотоциклийн ослын гаралтын талаар асууж тодрууллаа.

- Хятад мотоциклоос болж аваар осол их гарах болсон. Тэгвэл энэ онд л гэхэд яг хэчнээн мотоциклын аваар осол гарч, хэд орчим хүн амь насаараа хохирсон гэх тоо баримт байдаг вэ?


- 2012 оны байдлаар мотоциклтэй холбоотой 371 осол гарсан.  Үүнээс 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоос болж осолдсон байгаа. Онхолдох байдлаар 134 хүн осолдсон. Харин обут хагарснаас болж 22 осол гарчээ. Энэ оны эхний дөрвөн сарын улсын хэмжээнд 67 осол гарсанаас 69 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн.

Тухайлбал, Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган гэх аймгуудад энэ сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө мотоциклийн осол гарч 5 хүн амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан. Нэг нь машинтай мөргөлдөж аваарт орсон бол бусад нь онхолдох байдлаар осолд орсон байгаа.

- Мотоциклийн ослыг бууруулахад ямар арга хэмжээ авч байна. Тодорхой ажлууд зохион байгуулж байгаа юу?


- Энэ сарын 11-ний өдрөөс нэг сарын хугацаатай “хамгаалах бүс” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулаад явж байна. Мотоциклуудад улсын дугаар олгох, жолооч нарыг үнэмлэхжүүлэх зэрэг арга хэмжээг холбогдох газруудтай нь хамтарч зохиож байна. Мөн хятад мотоциклийн импортын асуудалд анхаарал хандуулахыг  Гаалийн ерөнхий газраас хүссэн баримт бичиг хүргүүлсэн байгаа.

-Мотоциклийн осолд орж буй хүмүүс ихэвчлэн хэдэн настай байна?


-18-35 насны залуу хүмүүс осолд холбогдож байгаа.

    Энэ мэт хятад мотоциклоос болж хүний амь эрсэдсээр байгааг цагдаагийн байгууллагынхан энэ удаад онцлон анхааруулж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zojin (103.10.23.24)
    24-n duguitai bwal ojij osoldohkvv bh bhda mongoljuud hashirah bish
    2014 оны 07 сарын 06 | Хариулах
  • Баянхонгороос (182.160.21.82)
    Гахай Ганбат олон хун алсан даа
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.113.141)
    planet mototsikl yagaad orj irehee baichihsiim be, hairan ami nas eruul mend, hujaa moto goos unasan hunii hul gar buten uldene gej bdagguin bilee hed ch hugachdagiin byy med. planetaas unana gej barag bdaggui yum shd tushigtei bdagiin shu, elsend l jaahan sharvah geed bdag. gehdee elsend sharvadaggui moto gej bdagguin bilee. odoo nuguu hyataduudad hudaldagdsan er em biee unelegchid barhiraldaad unanaa haraad bgaarai.
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • G***** (202.70.46.201)
    Ene Undrah setgeciin ovctei bhaa, ooriigoo mundag setguulch geed itgecen! Kkkk
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • G***** (202.70.46.201)
    Oros mocikl unadag bhad yalgaagui uhdeg bsan, mociklonoo bih hundee hamag asuudal n bgaaa shd. Bi chin yapon mociklotoi l osold orood bdagbsan
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • zochin (65.94.137.102)
    Hamgaalaltin malgai zuulgedeg bolgoyooo
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • mmm (182.160.5.162)
    chanartai bsan bol iim olon shil shilee dagasan hereg bolohgui shte. hytadiin kompaniig mongoloos zailuulmaar iin. zuragtaar hurtel reklamdaad bdag biluu bas u amanaa ch ene uu. mototsinkoliin reklam. zass ***** gej helie
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • mmm (182.160.5.162)
    iim jishee zondoo bga gaalihan hahuulaa l awtsan bol ta nar hichneen medegdeh huudas hurguullee geed zogoschihgui shte tegeed hynalt muu n haragdaj bhgui yu. ene hunii ami yu ch bish boltson tsag bolj deee
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 11 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 16 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 21 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 46 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК