Монголын хөрөнгийн биржээс иргэдийн үнэт цаасны талаархи мэдлэгийг сайжруулах зорилготой сургалтыг тоггмол явуулдаг. Сургалтаар иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаархи анхан шатны мэдлэг, мэдээллийг олгодог юм. Тэгвэл ээлжит сургалт энэ сарын 27-нд болохоор боллоо. Нийт найм хоногийн турш үргэлжлэх эл сургалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниуд, туршлагатай ажилтан мэргэжилтнүүд болон их дээд сургуулийн багш нар оролцож, лекц унших юм байна. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаснаас хойш иргэд энэ зах зээлийг ихээхэн сонирхох болсон билээ.
Сэтгэгдэл (1)