Увс аймагт анх удаагаа бензин шатахууны үнэ 80 төгрөгөөр буурлаа. Жил ирэх тусам шатахууны үнэ өсдөг, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр их хэмжээний ачаа ноогддог. Харин энэ сарын тавны өдөр аймгийн удирдлагууд шатахуун импортлогч компаниудтай үнэ буулгах талаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр “Баялаг-увс”, “Ундрага-увс” компани үнээ 80 төгрөгөөр буулгасан байна. Түүнчлэн дизиль түлшний үнэ буурсанаар аймгийн хэмжээнд үнэ тогтвортой байх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, аж ахуй нэгж, иргэд, нийт нэг сарын хугацаанд хэрэглэх нефт бүтээгдэхүүний үнийн зөрүүгээс 1,3 тэрбум төгрөг хямнах боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж: demparty.mn
Эх сурвалж: demparty.mn
Сэтгэгдэл (1)