Дорнод аймгаас газрын тосыг нь олборлож, БНХАУ-ын Хөх хотод боловсруулсан монгол шатахуун “МГЛ-93” өнөөдрөөс худалдаанд гарлаа. “Петрочайна дачин тамсаг”, “Доншен газрын тос” компаниуд газрын тос олборлон экспортлож байгаа юм. Манай газрын тос Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” гэсэн нэрээр үнэлэгддэг тул энэхүү шатахууныг “МГЛ-93” гэж нэрлэсэн юм байна.
“МГЛ-93” шатахууныг жижиглэнгийн худалдааны зах зээлийн 70 гаруй хувийг эзэлдэг гурван компаниар дамжуулан худаалж эхлээд байна. “Петровис”, “Шунхлай”, “Магнай трейд”-ын шатахуун түгээх станцуудаар Монголын анхны бензин 1670 төгрөгөөр зарагдаж эхэллээ. Эхний ээлжинд 10 мянган тонн монгол шатахуун оруулж ирсэн бөгөөд цаашид хэмжээг нь нэмж, үнийг нь буулгах бодлого баримтлах аж.
Зүүн дөрвөн зам дахь "Петровис" компанийн шатахуун түгээх станцын салбарт болсон “Монгол-93” шатахууныг худалдаанд гаргах нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Өлзийбүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Монгол-93” бензиний дээжийг гардуулсан бол тэрбээр анхны хэрэглэгч болох “Улаанбаатар такси” компаний машиныг шинэ бензинээр цэнэглэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өчигдөр онгоцоо хүлээж аваад их сайхан өдөр байсан. Өнөөдөр бас өөрийн гэсэн бензинтэй болж байна. Олон жилийн өмнө Монгол улсын анхны ерөнхийлөгч газрын тостой боллоо гээд энгэрээ мялааж байсан бол одоо өөрсдийн гэсэн бензин, дизель түлштэй болж байна. Өнгөрсөн хугацаанд олон эх үүсвэрээс шатахуун авч болдог, өөрийнхөө газрын тосыг боловсруулаад хэрэглэж болдогийг харууллаа. Цаашдаа бид өөрсдийнхөө бинзенийг хэрэглэдэг болохын тулд хэмжээг нь нэмэгдүүлнэ. Үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр Засгийн газар анхаарч ажиллана. Өөрийнхөө газрын гүнээс гарсан өөрсдийнхөө шатахууныг машиндаа хийгээд сайхан замаар сайхан гэрэл гэгээтэй замаар давхицгаая” гэлээ.
Харин Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг “Хэлэлцээрийн дүнд “Роснефть” компани тавдугаар сарынхаа шатахууныг тонн дутамд 100-260 доллараар бууруулж ирүүлсэн байгаа. Тиймээс ирэх сарын дунд үеэс манайд шатахууны үнэ бууна. Өөрөөр хэлбэл 6-р сарын дундуур жижиглэнгийн шатахууны үнэ 50-60 төгрөгөөр буурах юм. Өмнө нь манай улсын шатахууны нөөц 30 хоног байсан бол одоо 60 хоног болсон. Ямар ч байсан 2016 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж дуусна. Бид өөрсдийн шатахуунаа гадагш гаргалгүй дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой байгаа. ” гэв.

“Монгол 93” шатахууныг борлуулах цэгүүд
Т.Гэрэл
Т.Гэрэл
Сэтгэгдэл (5)