Засгийн газраас 8 хувийн хүүтэй орон сууцны төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд барилгын салбар, орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж, үнийг бууруулах зорилгоор энэ салбарын компаниудад бага хүүтэй зээл олгохоор болсон.
Монголбанк 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээний үндсэн дээр банкуудад зөвхөн орон сууцны барилгын зээлд зориулагдах 7 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 18 сарын хугацаатай байршуулсан байна.
Орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд орон сууцны нийлүүлэлтийг дэмжих үүднээс холбогдох зохицуулалтыг гэрээнд тусгав. Тухайлбал, сум, нийслэлийн алслагдсан дүүрэгт барих орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлэх тохиолдолд эх үүсвэрийн хүү нь жилийн 5.5 хувь болж буурах юм.
Банкууд уг эх үүсвэрийг 3 сарын дотор зөвхөн орон сууцны барилга (дуусаагүй болон шинээр баригдах)-ын зээл олгоход зориулах үүрэг хүлээж байна. Банк гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд ашиглаагүй эх үүсвэрийн үлдэгдэлд Төв банкны овернаит репо санхүүжилтийн хүүгийн хувь (13.5 хувь)-иар байршсан хугацаанд хүү тооцож, ашиглаагүй эх үүсвэрийг хүүгийн төлбөрийн хамт Монголбанк эргүүлэн татна.

Сэтгэгдэл (1)