Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 1436.80 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.8 сая ам.долларыг банкуудад худалдаж, валютын захад нийлүүлсэн байна. Юанийн арилжаагаар арилжааны банк мөн юань худалдан авах санал ирүүлсэн бол 233.40 төгрөгийн хаалтын ханшаар 52 сая юань худалджээ.
Харин валютын своп хэлцлээр банкууд 102 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэнийг Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.
Харин валютын своп хэлцлээр банкууд 102 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэнийг Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлсэн байна.
24tsag.mn