“West Texas Intermediate” маркийн түүхий нефтийн үнэ өчигдөр өсөж, сүүлийн нэг сарынхаа дээд үнэлгээнд хүрчээ. Нью-Йоркийн биржийн гол нийлүүлэгч, Америкийн нефтийн агуулахын зангилаа болох Оклахома мужийн Кушинг хотод уг таваарын нөөц хоёр долоо хоног дараалан буурснаар ханш нь ийнхүү дээшилсэн байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас өгсөн тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт нөөц нь 652 мянган баррелиар доошлон 49.1 саяд хүрсэн гэнэ. Мөн Лондоны “СМС Маrkets” компанийн зах зээлийн шинжээч Майкл Хьюсон хэлэхдээ "Энэ онд газрын тосны хамгийн дээд үнэлгээ 98 ам.долларт хүрнэ" гэж таамаглаж буйгаа мэдэгджээ. Өчигдөр Нью-Йоркийн биржид WTI маркийн нэг баррель нефтийн үнэ өмнөх өдрөөс 1.2 хувиар нэмэгдэн, 96.56 ам.долларт хүрчээ.
24tsag.mn