Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг захиралд хүүхдээ сургуульд оруулах гэсэн 100 гаруй ”гуйлга” ирдэг

2013-5-08
0
ЖИРГЭХ

сургууль    Жилийн жилд эцэг эхчүүд хүүхдээ хаана, ямар сургуульд оруулах вэ гэж бухимддаг. Улаанбаатар хотын төвийн сургуулиуд бүгд анги дүүргэлт хэтэрсэн, дээр нь авлига, арын хаалгаар хүүхдээ оруулдаг гээд олон асуудал гарч ирдэг. Нийслэлийн боловсролын газар үүнтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.

  Сургалтын чанар сайтай гэгддэг ачаалал өндөртэй, гуйлга ихтэй сургуулиудын захирлууд энэ жил гуйлгын хүүхэд авахгүй шүү зөвхөн хамран сургах тойргийн хүүхдээ авна гэдгээ ахин дахин захиж байлаа. Захирлуудын хэлж байгаагаар нэг сургуульд 140-өөд багш ажиллагсад байдаг гэвэл 140 хүнээр дамжуулсан гуйлт, хүсэлт ирдэг. Бүгдийнх нь хүслийг биелүүлэх боломжгүй. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн Ж.Бааст захиралд л гэхэд нэг хичээлийн жилд хүүхэд аваач гэсэн 100-гаад хүсэлт, цохолт, гуйлт ирдэг байна. Чадан ядан 30-аадыг нь л биелүүлдгээ ний нуугүй хэлж байлаа. Ялангуяа “дээрээс” цохолттой хүүхэд ирдэг нь ачаалал эрс нэмдэг гэдгийг учирлаж байна. Энэ жилээс зөвхөн хамран сургах тойргийн хүүхдээ авах журмаа хатуу мөрдвөл хаа хаанаа ачаалал бага анги дүүргэлт дунджаар 30-35 байж болох юм. Элсэлттэй холбоотой нэг хэцүү  асуудал нь чанартай сургалттай, нэр хүндтэй сургуульд хүүхдээ оруулахын тулд эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байна. Тухайн сургуулийн хамран сургах тойргийнх биш ч гэсэн тэр хавьд амьдардаг, ах дүү найз нарынхаа хаяг дээр өрөө хөлсөлдөг гэж гэрээ хийгээд, гэрээгээ нотариатаар баталгаажуулаад ирэхэд сургууль авахаас өөр аргагүй болдог байна. Судлаад үзэхээр нэг өрөө байранд 6, 7-уулаа амьдардаг болчихоод байгаа юм. Хэрвээ энэ үнэн юм бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна шүү дээ гэж СБД-ийн 23 дугаар сургуулийн захирал Ц.Уянга хэлж байлаа.

      Дээр нь сургуульд хандив өгч хүүхэд элсүүлэх явдал байдаг. Үүнд олон нийт сургуульд буруу өгч шүүмжлэлтэй ханддаг. Гэвч тухайн сургуульд хүүхдээ өгөхийг хүссэн эцэг эх захирлын зөвшөөрөлгүйгээр сургууль хөгжүүлэх сангийн дансны дугаарыг аль нэг багшаас авч дур мэдэн хандив хийдэг. Ингэснийхээ дараа танай сургуульд хандив өргөсөн, манай хүүхдийг ав, авахгүй бол гомдол мэдүүлнэ гэж тулган шаарддаг тохиолдол олон. Сургууль, цэцэрлэгийн элсэлт тойрсон энэ мэт гаж асуудлууд тухайн сургууль хамран сурах тойргийн хүүхдийг л авах болохоор цэгцэрнэ гэж тооцож байна.

    Нийслэлийн Боловсролын газраас шат шатны дарга нар, нийт эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгчид хандаж, хүүхдээ тухайн хамран сургах тойргийн сургуульдаа л өгөхийг уриалж байгаа. Ялангуяа төрийн ордон доторхи дарга нараас эхлээд дүүргийн, боловсролын байгууллагуудын удирдлах албан тушаалтнууд, тухайн сургуультай хамтарч ажилладаг байгууллага аж ахуй нэгжийн захирлууд сургуулиудад цохолт хийж хүүхэд элсүүлэх нь олонтаа. Тэднийг энэ үйлдлээ давтахгүй байхыг уриалгаараа хүргүүлж байгаа юм. Эцэг эх, дарга нарын зүгээс ирдэг гуйлга, хүсэлт цохолт байхгүй бол цэцэрлэг сургуулиуд хэвийн ажиллах боломжтой байгаа юм.
Сургууль цэцэрлэгүүд хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг авна. Ачаалал өндөр, гурваар суулгасан ч хамаагүй, ганц ч хүүхдийг үлдээхгүй сургууль цэцэрлэгт хамруулах ёстой. Энэ талаар гомдол санал эцэг эхэд байвал дүүргийн элсэлтийн комисст хандаж шийдвэрлүүлж болох юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 57 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 23 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК