Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хөдөө аж ахуйн бирж хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь энэ төрлийн бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждаг байсан тогтолцоог халж далд бизнесийг ил болгон улсад төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг чөлөөт зах зээлийн тогтолцоо руу шилжүүлэх жинхэнэ алхамын эхлэлийг тавилаа. Бирж гэдэг нь бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнэд нийцүүлэхэд тун чухал үүрэгтэй стратегийн салбар. Өнөөдөр цагаан ноолуурын үнэ килограмм нь 68 мянган төгрөгийн ханштай байна. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс иргэд мөнгөө банкинд хадгалах бус ашигтай, ирээдүйтэй бизнест зарцуулж заавал малчны хотонд очилгүйгээр ажлын байрнаасаа ноолуур худалдан авч, ашиг олж, дахин борлуулан давхар давхар мөнгө олох боломжийг гаргаж өгч байгаагаар ач холбогдолтой" хэмээн ШӨХТГ-ын дарга О. Магнай онцолсон юм. Уг бирж нь үйл ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын хугацаанд нийт 18 удаагийн арилжаагаар 1920 тонн ноолуур худалдаалж, 123.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь олон нийтийн дунд биржийн үйл ажиллагаа ямархуу эрэлт хэрэгцээтэй байсны том жишээ болж байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжиж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах үүргийнхээ дагуу Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллахаар боллоо.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжиж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах үүргийнхээ дагуу Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллахаар боллоо.
Д.Ундрах /24tsag.mn/