Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордонд иргэдтэй нээлттэй уулзалт хийсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс бензин, дизель гаргах үйлдвэрийн ажлын явцыг сонслоо. Өөрсдөө нефьтээ боловсруулдаг болох нь манай улсын эдийн засагт том ач холбогдолтой бөгөөд Оросын шатахууны хараат байдлаас гарахад чухал алхам болно гэж үзэж байгаа юм.
Манай улс одоогоор "Зүүн баян", "Тамсаг 9", "Тамсаг-21" гэсэн гурван талбайгаас нефьт олборлож байгаа бөгөөд түүнийгээ БНХАУ-д худалдаалдаг. Харин тус улсын “China Oil” компани Монгол Улсын Засгийн газартай хамтарч Хөх хотод монгол нефтийг боловсруулах үйлдвэр барихаар болсон. Мөн Замын-Үүд дэх шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийн ажил дуусмагч ирэх есдүгээр сараас худалдан авалтынхаа хэмжээг 20 мянган тоннд хүргэх төлөвлөгөөтэй байна.

Сэтгэгдэл (1)