Шинэчлэлийн Засгийн газраас улсын төсвийг иргэдэд нээлттэй, ил тод байлгах зорилго тавиад байгаа. Ямар аж ахуйн нэгж, хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг мэдээллийг иргэд ихэд сонирхдог. Тэгвэл 2012 онд Монголын топ компаниуп ямар хэмжээний татвар төлснийг сонирхуулж байна. "Саалийн үнээ" гэгддэг "Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн онд 600 тэрбум төгрөг улсын төсөвт оруулснаараа манлайлж байгаа бол "М-Си-Эс" групп 290 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Мөн "Энержи ресурс", "МАК", "Петровис", "Номин холдинг", "Шунхлай", "Моннис", "Витафит", "Алтан Дорнод Монгол" гэсэн томоохон компаниуд дараах хэмжээний мөнгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Б.Баяр