Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Еэвэнгийн талыг алга болгосон таван дутуу юм

2013-5-03
0
ЖИРГЭХ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хагас баярын тал мэнд хүргэе. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон, хагас эрх чөлөөтэйд тооцогддог учир бүх зүйл тал еэвэн шиг байх ёстой болж байна. Гарчиг, мэдээ, зураг, сурвалжлага, өгүүллийн хагас нь харагдахгүй, уншигдахгүй байгаагаас ялгаа үгүй учир ийнхүү тал мэнд хүргэснийг хагас байдлаар хүлээн авна уу. Хоёрдугаар үегүй хөлбөмбөг, яг хоёрны нэг нь гарахгүй кино үзэхтэй ялгаа үгүй хагас эрх чөлөөтэй байгаа тул өөрт олдсон арван бүлэг баримтаас зөвхөн тавыг нь таллан байж, дундлан толилуулж буйг 50 хувь хүлээн аваарай.
   болдхуягДэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хагас баярын тал мэнд хүргэе. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон, хагас эрх чөлөөтэйд тооцогддог учир бүх зүйл тал еэвэн шиг байх ёстой болж байна. Гарчиг, мэдээ, зураг, сурвалжлага, өгүүллийн хагас нь харагдахгүй, уншигдахгүй байгаагаас ялгаа үгүй учир ийнхүү тал мэнд хүргэснийг хагас байдлаар хүлээн авна уу. Хоёрдугаар үегүй хөлбөмбөг, яг хоёрны нэг нь гарахгүй кино үзэхтэй ялгаа үгүй хагас эрх чөлөөтэй байгаа тул өөрт олдсон арван бүлэг баримтаас зөвхөн тавыг нь таллан байж, дундлан толилуулж буйг 50 хувь хүлээн аваарай.

1. Гүйсэн тулдаа онгоцноос тавхан минут хоцорлоо

  “Хэвлэлийн эрх чөлөөний индекс  2013”-т Монгол Улс өмнөх оны 100 дугаар байрнаас хоёроор ахиж 98 дугаарт эрэмбэлэгдэв. Энэ нь онцын чанарын өөрчлөлт биш тул “Ихэд яаран гүйсэн тулдаа онгоцноос  5 минут хоцорлоо. Гүйгээгүй бол бүр арван минут хоцрох байж” гэсэн явдалтай эн тэнцэхүйц амжилт болов. Монгол Улс 2005 онд эхний 50-д багтаж асан амжилтаасаа 8 жилийн дотор хоёр дахин ухарчээ. Ахиад найман жилд энэхүү амжилтаа давтвал 200-д орох, эсрэгээрээ бүр гарах хэмжээнд байна. Учир нь энэ жил гэхэд жагсаалтанд 179 улс байгаа юм. Финлянд жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлж байгаа бол баян ходоодонд амьддаа хөшөөгөө босгуулах, иргэдээ гар утсаар ярихыг үл таашаах хообий бүхий удирдагчтай Туркменистан, гурван үеэрээ буюу өвөө, аав, ач хүү залгамжлан хувьдаа өмчилж буй Кимүүдийн эдлэн газар болсон Умард Солонгос зэрэг нь “баян ходоод” болдог уламжлалтай.

2. Хэвийн боов хэвийн бус болсон нь

  Энэ онд Монголд олон суваг хаагдсан, олон тооны камер унтарсан, олон сурвалжлагч үзгээ орхисон, олон үг соммеnt буюу сэтгэгдэлд орохоо больсон. Сэтгэгдэл гэдэг нь зөвхөн интернэтэд байршсан материалын доорх сомменt төдий бус цаана нь ерөөс аливаад өөрийн сэтгэгдэлтэй байх, түүнийгээ латин, кирилл, араб, рүни, согд аль хүссэн бичиг, агуулга, фонт хэмжээгээр илэрхийлэх, Засгийн газрын гишүүнд таалагдсан зүйлийг заавал таалах албагүй байх эрх чөлөөний асуудал болно. Жишээ нь, сайдын хувьд хамгийн сайхан бүсгүй интернэт хэрэглэгч бусад хүнд энэ хорвоогийн эгэлгүй дагина, байгалийн төгс бүтээл шиг харагдаж байх албагүй гэсэн утга агуулга, үнэ цэнэ, үндсэн эрх, эрх чөлөө байгаа хэрэг. Сэтгэгдэлдээ илэрхийлэхийг хориглосон үгийн жагсаалтанд “боов” гээд орчиход хэвийн боовны тухай, таван салаа боовны тухай саналаа хэлэх аргагүй. Учир нь хориотой үгийн жагсаалт гаргагчид зөвхөн хэвийн бус боовны тухай бичих гээд байдаг муу золигнууд гэж бүгдийг нь хаасанд оршино. Аав минь багад таван салаа юу өгдөг байлаа гэж бичихээс өөр аргагүй. Тийм тохиолдолд юу гэдэг нь боовноосоо дор зүйл болчихоод байна.   

3. Зөвхөн гоёыг нь биш үнэнийг мэдэх эрх

хэвлэл  Ардчилсан нийгэмд иргэн нь төрөө сонгон байгуулдаг, зүсэм талханд ч шингээстэй, арван хэдэн төрлийн, хөлс хүч шингэсэн татвар шимтгэлээрээ санхүүжүүлдэг, түр хугацааны мандат олгодог жинхэнэ эзэд нь учраас үнэнийг мэдэх, бодитой хянах эрхтэй. Хэдэн сурвалжлагч, телевиз, сонин, сайт ажилуулдаг, тэнд ажилладаг хүмүүсийн эрх ашиг төдий зүйл биш. Сурвалжлагчид мэдээ өгөхгүй байх, нуух, цааргалах, үнэнийг нь биш худлааг нь нухацтай ярих зэрэг  нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажлыг хорлох гэхээсээ сурвалжлага, өгүүлэл, мэдээ зэргийг унших, сонсох, үзэх олон нийтийг хохироож буй алхам. Үнэнийг мэдэхгүй бол хүмүүс ууланд ч, ойд ч, талд ч, хотод ч, гэр гэртээ ч олуулаа, цөөхүүлээ ихэд төөрнө. Хувийн амьдралдаа зөв шийдвэр гаргах, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцыг бодитоор тусгаж авах, үнэлж цэгнэх боломжгүй, нисдэг тэрэг дуудсан ч нөгөөдөх нь ирж өгөхгүй байх гэх мэт үндэсний их төөрөгдөл болчих аюултай. Төрийн зөвхөн сайн хийснийг нь биш аль ч ажил, асуудлыг иргэн мэдэх эрхтэй. Мэдээлэл хүлээн авах, хайж олох, түгээх гэсэн гурван баталгаа энэхүү эрх чөлөөний тулгуур баталгаа нь юм байна. Хаалттай, худал мэдээлэл утаа угаар гэсэн үг. Ил тод, үнэн бодитой, нээлттэй мэдээлэл нь иргэний нийгмийн цэвэр агаар, хүчилтөрөгч болдогт үнэ цэнэ, үндэс учир нь оршино. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх явцад хаах, хориглох, хянах, цагдах бүлэг, заалтууд сэм сэм нэмэгдсээр үзэл баримтлал, үндсэн утга агуулгаасаа эсрэг болж байсан тул буцаан татаж авахаас өөр аргагүй байдалд орсон. Санаачлагч нь хэн байх, сэтгүүлч мэргэжилтэй эсэхдээ асуудал байгаа юм биш, ардчилсан орны эзэн нь болсон эгэл жирийн иргэд гоё ч бай, гашуун ч бай үнэнийг мэдэхийн тулд эдлэх ёстой эрх. Ардчилал өндөр хөгжсөн оронд сурвалжлагч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Монголд тэр эрх нь өнөөдөр эх сурвалжаа нууцлахгүй байхаар зохицуулагджээ.

4. Сайныг чангаах муу дүн

  Монгол улс Авлигын индекс огцом буурч байгаа орноор нэрлэгдэж 26 байр ахисан амжилт гарч буй ч ардчиллын торгон баринтагтай, алтан үсгээр тунхаглагдсан хэвлэлийн эрх чөлөө бусад ахиц дэвшлийг  хойш чангаах хэмжээний үзүүлэлт болж байна. Эрх чөлөөтэй орон эсэхийн нэг гол хэмжүүр нь хэвлэлийн эрх чөлөө. Хүний язгуур эрх чөлөөний нэг.  “Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг юм” гэж НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолд онцлон өгүүлжээ. Манай өнөөгийн нөхцөл нь иргэн нь мэдээлэл олж авах үүрэгтэй, төр нь түүнийг олгох эрхтэй гэсэн урвуу байрлалтай байна. НҮБ нь Монголын гишүүн биш, Монгол Улс нь НҮБ-ын гишүүн учраас тогтоолоос эш татав. Иргэн бодит мэдээлэлтэй байх нь ирээдүй маргаашдаа итгэх, өөрийгөө хөгжүүлэх, үнэнийг шүүн тунгаах, тодруулан мэдэх, амьдрал, ахуйгаа сайжруулах, ардчилсан үйл явцад идэвхтэй оролцох, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцыг ойлгох, ой тэр хэмжээгээр өөрийн болон үндэстнийхээ хувь заяанд хэрэгтэй зөв сонголт хийх, тэгш эрхээ эдлэх, нээгдмэл боломжийг сайтар ашиглах, төр, засагт хяналт тавих, эрх мэдлээ хэтрүүлэхийг хязгаарлах гэх мэт үнэлж баршгүй өргөн дэлгэр ач холбогдолтой. Иргэн нь мэдээлэлтэй нийгэм л нэн хүчирхэг.  Яагаад гэвэл хүн бүхэн төрийн, эдийн засгийн, улс төрийн яг адилхан эрх мэдэлтэй байх боломжгүй, утопи зүйл. Тиймийн учир иргэн нь итгэсэн хүнээ сонгож, эрх мэдэл эдлэх эрх, нөгөө талаар үүрэг оногдуулдаг. Эрхээ хэтрүүлж, үүргээ дутуудуулж байгаа эсэхэд нь мэдээллээр дамжуулж л хяналт тавьдаг. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэгтэй яг дүйх утга.

5. Хуулиас дээгүүр журам, журмаас доогуур хууль

  Хэвлэлд олон янзын чөдөр тушаа, уяа дөнгө бий. Зөвхөн засгийн газар, улс төр, эдийн засгийн хяналтаар тогтохгүй. Тогтвортой байдлын гэрээ гэгч сөрөг мэдээлэл гаргахгүй байх заалт бүхий тун ихтэй “хар тамхи” байна.  Дэд бүтцийн буюу шугам хоолой, дамжуулагч, крантны бариул атгагч хүртэл хяналт авьчих гээд байдаг. Дамжуулдаг кабель, цацдаг антенн хэний мэдэлд байна, тэр хүний дургүй нь хүрвэл хааж, дур нь сэргэвэл онгойлгох боломжтой. Хэвлэлийн эрх чөлөө нь хэмжээ хязгааргүй зүйл биш хэтрүүлж ашиглахаас сэргийлэх  эрх зүй, ёс горимын хязгаарлалтыг өөртөө багтаана. Үндэс угсаа, шашин бишрэл, нас, хүйс, гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгаварлах, үзэн ядах, дайсагнасан яс, хаясан суртал ухуулга явуулахыг хориглодог. Шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж, 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль баталж, төр нь мэдээллийн хэрэгсэл өмчлөх, агуулгад хяналт тавихыг хориглосон боловч тэднээс давсан журамгүй журам, дүрэмгүй дүрэм олон байна. Кабелийн сувгийг аль нэг сэдвээр төрөлжихийг даалган зөвшөөрөл олгож, мэдээ, нэвтрүүлгийнхээ 80 хувийг түүндээ зориулж буй эсэхийг шалгаж байгаа нь техникийн зохицуулалт биш агуулгын хяналт болж таарна, тийм хуульгүй, харин журамтай. УИХ журам баталж, агентлаг, газрууд хууль тогтоодог бол өөр хэрэг. Хэвлэлийн хагас эрх чөлөөг хэрхэн бүтэн болгож, тал еэвэн тавганд өрөхгүйн тулд хийх ажил, өөрчлөх, хүчингүй болгох, хэлэлцэн батлах хууль их байна. Хорин гурван настай, Монголын ардчиллын шинэ сорилт Хэвлэлийн эрх чөлөө хэзээ бүтэн болох вэ? Еэвэнгийн тал нь хаа байна?
 Нийтлэлч Д.Болдхуяг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (122.201.18.39)
    Tiim ee ene erh bol irgen buriinh sain bichjee buten yevengee olj avtsgaay
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Сэгсгэр (116.113.110.78)
    Тал еэвэнгээр цатгах гэж аргадавч өлсгөлөн ходоод хонгиносон хэвээр. Ходоод дуугарахыг хориглочихсон болохоор чимээг нь намсгах гэж хөнжлөө сайтар давхарлаад хөдлөхгүй хэвтэж байна даа муу сэтгүүлчид хөөрхий. Хэвтрийн ядаргаа оноштойгоор удахгүй эмнэлэгт хүргэгдэцгээх байх
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 8 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 29 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 34 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК