Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэгт уриалга хүргүүлнэ

2013-5-03
0
ЖИРГЭХ

хэвлэлийн эрх чөлөө   Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл төв” болон бусад Төрийн бус байгууллагууд УИХ, Засгийн газрын гишүүдэд  хандан уриалга гаргасан билээ. Уг уриалгыг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт 14.00 цагт гардуулахаар болжээ. Уг уриалгад  Монгол иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх,  айдас хүйдэсгүйгээр  үгээ хэлэх эрх өнөөдөр төдийлөн баталгаатай бус, ялангуяа цахим орчинд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хандлага хүчтэй байгааг  эрс буруушааж байна.

  Энэ жил дэлхий нийтээрээ 20 дахь удаагаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. ЮНЕСКО, Олон улсын сэтгүүлчдийн холбооны хамтарсан Уэндхүегийн тунхаглал 1991 оны 5-р сарын 3-нд батлагдаж, 1993 оноос  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж эхэлсэн билээ.  Энэ жил НҮБ-ээс  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үгээ хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь“ сэдвийн дор “Сэтгүүлч,  ХМХ-ийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь”,  “Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх нь”, “Цахим орчны аюулгүй байдал” хэмээх гурван дэд сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

 “Хараат бус хэвлэл мэдээлэл гэж засгийн газар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ” хэмээн  Уэндхүегийн тунхаглалд тодорхойлсон байдаг. Монгол Улс чөлөөт, хараат бус хэвлэлийг хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр тодорхой амжилтад хүрсэнийг сайшааж байна.

 Ялангуяа, ирэх долоо хоногоос олон нийтээр хэлэлцүүлэх гэж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халсаныг бид олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй шударга, дэвшилттэй үйл хэрэг хэмээн талархан сайшааж байна.  2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр  “Глоб Интернэшнл төв“ ТББ-аас явуулсан “АСУУЯ!”  кампанит ажлын үеэр  “нэр төр гутаасан гэх хэргийг Эрүүгийн хуулиар бус, Иргэний хуулиар шийдвэрлэдэг “ байхыг дэмжсэн  МАН,  Иргэний зориг, Ногоон нам, “Шударга ёс” эвсэл, АН-ын гишүүд амлалтаа биелүүлж, намрын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх явцад энэ дэвшилтэт зүйл заалтыг эргэн нэхэхгүйгээр батална гэдэгт итгэж байна.

 “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр бид Засгийн газрууд, нийгэм, хувь хүмүүсийг цахим болон цахим бус орчинд ажиллаж буй бүх сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бололцоотой бүхнээ хийхийг уриалж байна. Хүн бүр дуу хоолойтой. Бүгдээрээ чөлөөтэй, аюулгүй байдалд ярих, хэлэх боломжтой байх ёстой” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан Хамтарсан илгээлтдээ дурдсан юм. Тэд мөн Хамтарсан илгээлтдээ "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өдөр бүр шинэ түгшүүр тулгарч байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь олон нийттэй холбоотой асуудалд  ил тод,  хариуцлагатай байдлыг хангахад тусладаг учраас сэтгүүлчид байнга хүчирхийллийн бай болдог” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

 Монгол иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх,  айдас хүйдэсгүйгээр  үгээ хэлэх эрх өнөөдөр төдийлөн баталгаатай бус, ялангуяа цахим орчинд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хандлага хүчтэй байгааг бид эрс буруушааж байна. Иймд УИХ, шинэчлэлийн Засгийн газрын гишүүдэд уриалж байна. Үүнд:

    1. Иргэдийн шүүмжлэх эрх, нэрээ нууцлах эрхийг хязгаарлаж, интернэтийн цензур тогтоож  байгаа учраас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1-р сарын 5-ны өдрийн “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай”  НЭГ  тоот  тогтоолыг цуцлах
    2. 2011 онд батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, ялангуяа бүртгэл, шүүлтүүртэй холбоотой заалтыг НҮБ, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх
    3. Төрийн цензур бий болгох нөхцөл бүрдүүлж  байгаа учраас  Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг бүрэн утгаар нь хангах. Үүний тулд “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлагыг нь  Ерөнхий сайд томилдог 8.3 зүйл заалтыг өөрчлөх. Тусгай зөвшөөрөл олгох,  агуулгад  хяналт тавих, түүнтэй холбоотой шийдвэр гаргах  үйл явцыг олон нийтийн оролцоотой, ил тод  болгох
    4. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлийн дагуу хэвлэл мэдээллийн агуулгын хязгаарлалтыг гагцхүү хуулиар, үндэслэлтэй,  хэр хэмжээндээ, нарийвчлан тогтоохын тулд агуулгад тавьсан бүх хязгаарлалтыг эргэн нягтлах, шаардлагатай өөрчлөлт хийх
    5. Сэтгүүлчийн мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах, мөн үзэл бодлоо илэрхийлэхдээ  иргэн хүн нэрээ нууцлах нь түүний хувийн нууцын салшгүй хэсэг болохыг хүлээн зөвшөөрч,  хуульчлах
    6. Хэвлэл мэдээллийн олон талт байдал, олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжихийн тулд хүйн хэвлэл мэдээллийн хэрэгсэл /community media/-ийн бодлого, эрх зүй, зохицуулалтын орчинг бүрдүүлэх

НҮБ-ын Хүний эрхийн хороо 2011 оны гуравдугаар сарын 21, 23-ны өдрүүдэд Монгол Улсын 1974 онд соёрхон баталсан, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пакт /ИБУТЭОУП/-ын хэрэгжилтийн тухай  Засгийн газрын тавдугаар тайланг 2784, 2785 дугаар уулзалтаараа  хэлэлцсэн билээ. 2011 оны гуравдугаар сарын 30-ны өдөр болсон 2797 дугаар уулзалтаараа  НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсад өгсөн дүгнэлт зөвлөмждөө “Сэтгүүлч, түүний гэр бүлийнхэнд, сүрдүүлж заналхийлэх, халдах тохиолдол байнга гардаг ...”-т санаа түгшиж байна гээд “Сүрдүүлэг заналхийлэл, халдлагын аливаа тохиолдлыг хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэмтэнд хариуцлага хүлээлгэхэд Оролцогч улс анхаарах”-ыг зөвлөсөн юм.

  Энэ зөвлөмжийн хэрэгжилтийн тухай тайлангаа Монголын Засгийн газар 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн хороонд тавьж хэлэлцүүлнэ. Энэ тухай Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид эргэн сануулж байна.  Учир нь, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэлгүй үлдэх нь Монгол Улсад бараг хэвийн зүйл болоод байгаа билээ.

“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага,
Монголын сэтгүүлчдийн эвлэл
Монголын өдөр тутмын сонинуудын холбоо
Монголын сонины холбоо
Монголын телевизүүдийн холбоо
Монголын сайтын холбоо
Монголын хэвлэлийн хүрээлэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 8 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 29 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 34 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК