Монголбанк хуваарийн дагуу гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк саналуудыг хэлэлцээд 1433.84 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн бол юанийн арилжаа хийсэнгүй. Харин банкууд валютын своп хэлцлээр 10 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк саналыг 100 хувь хүлээн авчээ.
24tsag.mn