Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдсан юм. Энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын танилцуулснаар, "Энэ жил 324.7 мянган га-д, улаанбуудай 313.7 мянган га-д, төмс 15.5 мянган га-д, хүнсний ногоо 7.6 мянган га-д, малын тэжээл 20.7 мянган га-д, тосны ургамал 25.0 мянган га-д, нийтдээ 393.5 мянган га-д тариалалт хийж, үр тариа 487.0 мянган тонныг хураан авч 330.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин бэлтгэлийг хангаад байна. Харин энэ оны тариалалтад 6.3 мянган тонн, уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад 6.0 мянган тонн, газар тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 20.3 мянган тонн дизелийн түлш шаардлагатай байгаа" гэсэн юм. Мөн "НИК", “Магнай трейд” ХХК-тай гэрээ байгуулан тариаланчдад шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/