БОНХ-ийн Сайдын тушаалаар байгуулагдсан “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг”, “Мазаалай хамгаалах сан” хамтран уран бүтээлчдийн дунд зарласан Мазаалайг олон нийтэд таниулах видео бүтээлийн уралдааны дүн гарчээ. Зөвхөн Монголд данстай Мазаалай баавгайн талаархи уралдааны видео ролик, видео бүтээлийн төрөлд “AJU”, “Залуус”, “Мичид”, “креатав тренд”, “News agency” зэрэг 9 студи 12 бүтээлээ ирүүлжээ.
Бүтээл шалгаруулах комисс хуралдаж, видео ролик төрөлд Х.Төрмөнхийн “Мазаалайг аварцгаая”, Г.Бадралын “Мазаалай” бүтээлийг шалгарууллаа. Харин таван минут хүртэлх видео бүтээлийн төрөлд Б.Лувсанхүүгийн “Говийн бор хүү”, Ц.Баатарсүрэнгийн “Азгүй баавгай”, Ц.Мөнхбаярын “Мазаалайн өчил” зэрэг бүтээлийг шалгаруулав. Комиссын гишүүд шалгарсан бүтээлүүдийг Мазаалай баавгайг олон нийтэд танин мэдүүлэх, /ховор амьтан/-г хамгаалах төрийн үүргийг чухалчлах, Мазаалай баавгайн хамгаалалд хүн бүрийн оролцоог чухалчлах, Мазаалай судлалыг хөгжүүлэх зэрэг тавигдах шаардлагад нийцсэн гэж үзэж байна.