Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Австралийн Булга хотын иргэд Рио Тинтог шүүхдээд ялжээ

2013-4-26
0
ЖИРГЭХ

австралийн булгаРио Тинтог Австралийн нэгэн жижиг хотын иргэд шүүхэд өгч буруутай үйл ажиллагааг нь зогсоож чаджээ. Монголчууд бид итгэмтгий болоод ч тэр үү, эсвэл Рио Тинто өөрсдийгөө сайн рекламдсан болоод ч тэр үү, бид Риог их хариуцлагатай, туршлагатай гэж эхэндээ билэгшээж байсан. Гэтэл өнөөдөр Рио Тинто нь Монголд төдийгүй дэлхийд сөрөг данстай компани болж хувирлаа. Папуа шинэ Гвинейд иргэний дайн болж 12,000 хүний амь эрсдсэн, Бирм улсад авлигийн хэрэгт холбогдсон, Индонез дэх асуудал зэргээс харахад Рио Тинто тийм ч сайхан компани биш бололтой. Гэтэл ийм нэр төр нь сэвтсэн компанийн хувьцааг Монголын төр эзэмшээд сууж байх нь шившиг гэлтэй. Гэхдээ тэдний хувьцааг Монголын засгийн газар хэний мөнгөөр авч эзэмшиж байгаа гэдэг бас нэг асуудал. үүнийг дараагийн нийтлэлдээ үлдээе.

Хэрэв бид няцралтгүй, тууштай тэмцэж чадвал амжилтанд хүрч болдог юм байна гэдгийг Австралийн бяцхан хот болох Булгагийн иргэд харууллаа. Тэд уул уурхайн компани Рио Тинтогийн эсрэг 3 жил шүүхдээд эцэст нь ялалт байгууллаа. Уг шүүх хурал нь тус хотын ойролцоох Рио Тинтогийн нүүрсний уурхайг ажилуулахгүй байх талаар байв. Булга хот нь 300 хүнтэй бөгөөд Рио Тинто нь 150 хүнд ажлын байр бий болгож жилд 18 сая тонн нүүрс олборлох байлаа.

Энэхүү түүхээс бид нэг юмыг ойлгож авлаа. Уул уурхай дээр түшиглэсэн оронд тусдаа байгаль орчин, орон нутгийн иргэд, тогтвортой хөгжлийг хариуцсан шүүх байгууллага байдаг юм байна. Австралийн "Газар болон Байгаль орчны шүүх"-ээс Рио Тинтогийн уурхайн үйл ажиллагаа нь тус хотын "оршин суух газар" гэдэг ухагдахууныг устгах, хөнөөх, гэмтээх аюултай хэмээн тусгай зөвшөөрлийг өгсөн Засгийн газраа шүүмжлэн улмаар тус хотын иргэдийн талд шийдвэрлэлээ.

Үүний эсрэг мэдээж Рио Тинто нөгөө л сүрхий эдийн засгийн үр өгөөжөө ярих нь дамжаггүй. Бид энд нэг зүйлийг онцлох ёстой. Бүх салбар эдийн засгийн хувьд үр өгөөжэй. Тэд ажлын байр бий болгодог, нийгэмд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүдэг гээд зөндөө юм ярьж болно. Гэхдээ уул уурхайн салбарын нэг онцлог бол өөрсдийгөө дөвийлгөх эдийн засгийн үр өгөөжийн талаарх судалгааг өндөр үнэ цохиж эдийн засагч, судлаачдийг авч ажилуулж чадвартай улмаар түүнийгээ сурталчлах их мөнгөтэй байдагт байгаа юм. Тиймээс бид дан ганц Рио Тинто ч юмуу эсвэл Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хэлж, хийж байгаад итгэхийн аргаггүй болоод байна. Австралийн энэ хэргийн хувьд Рио Тинто нөгөө л зүйлээ хэлсэн байна "Засгийн газрын шийдвэрээ эсэргүүцэх нь хөрөнгө оруулалтанд саад болж олон ажлын байр бий болох замыг хааж байна" гэх мэт.
Одоо Булга хотын иргэд тайван байж амьдралаа цааш нь санаа амар үргэлжлүүлэх боломжтой боллоо. Тус хотын иргэн Бургессын хэлж байгаагаар хэрэв Рио Тинто уурхайн үйл ажиллагаагаа явуулсан бол Булга хот нь хүм амьдрах аргаггүй болох байлаа. Шүүхч хэлэхдээ Рио Тинтогийн хэлээд байгаа тэр эдийн засгийн том том ашигтай гэсэн зүйлд итгээгүй, сонирхоо ч үгүй. Харин уурхайн үйл ажиллагаа нь тус хотын оршин тогтнол, иргэдийн аж ахуйд сөргөөр нөлөөлөх байсан гэж онцлов. Рио Тинтогийн уурхайн үйл ажиллагаа нь маш том, үл хүлээн зөвшөөрөгдөхөөр үр нөлөөллийг нутгийн иргэд, ан амьтан, ургамалд үзүүлэх байлаа. Түүнээс гадна тоос, дуу чимээний ноцтой сөрөг байдал үүсэх байсан гэж шүүгч хэлжээ. Бидэнд ийм эх оронч, ухаалаг шийдвэр гаргагчид хэрэгтэй байна. Цаг хугацаа үүнийг шаардаж байна.

Энэ дурьдсан асуудлуудыг Монголын холбогдох яам, шүүх, байгууллагууд хэрхэн авч үзэж байгаа нь сонин. Монголчууд бид Оюу Толгойтой холбоотой усны, тоосны, ургамал, амьтны талаар олон зүйл ярьж санаа зовох болсон. Үүнд ядаж салбарын сайд нь байр сууриа илэрхийлэхгүй байгааг бид юу гэж ойлгох вэ? Биднийг дотроо ингэж зөрчилдөж байх зуур Оюу Толгой явдгаараа явж л байна. Гэтэл энэ эрч хүчээрээ явбал 3 жилийн дараа Өмнөговь усгүй болно гээд байгаа мэдээллийг яагаад салбарын яам яагаад анхааралдаа авахгүй байна вэ?

Рио Тинтотой хэлэлцээр хийж байна л гэх юм. Ард түмний өмч болох Оюу Толгой ордын талаар ярилцаж байгаа тул ард түмэнд юу ярьж, хэн нь ямар байр суурьтай байгаа, ямар шийдвэрт хүрэв гэх мэдээллийг яагаад ил болгохгүй байна? Яагаад энэ хурал хаалттай явагдах ёстой вэ? Монгол түмний эрх ашигт нөлөөлөх ийм том зүйлийг ярьж байгаа энэ тохиолдолд Рио Тинто асуудлыг элдэв шалтаг, шалтгаанаар хойшлуулах эрхгүй гэж бодож байна.  Одоогоос 10 жилийн дараа Монголчууд бид ямар компанид тусгай зөвшөөрөл өгөөд, юу хийлгүүлчих вэ хэмээн харамсахгүй байхын тулд өнөөдрөөс энэ асуудалдаа эргэн нэг нухацтайгаар харцгаая.
Эх сурвалж:  http://www.smh.com.au/environment/conservation/tiny-bulga-wins-day-against-mining-goliath-20130415-2hw5n.html

С. Гантуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • bid (202.55.191.35)
    bid ch gsn ingej yalah umsan,oodgui rio-tinto manai goviig tsol bolgochood yavah bhdaa,,yanaa
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 25 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 51 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК