Олон улсын валютын сангаас гаргасан мэдээлэл зэрэгтэй харьцуулахаар Монголбанкны алтны нөөц 2011, 2012 оныхоос огцом өссөн. МАН-ынхан "Алтны нөөц ихэсгэсэн үед алтны ханш унасан нь их хэмжээний алдагдал хүлээсэн. Тиймээс Монголбанк “Чингис бонд”-ын мөнгөнөөс алт худалдан авсан. Бондын мөнгийг зориулалтын дагуу зарчуулахгүй байна" гэж үзэж байгаа юм. Тэгвэл хэзээ, хэдий хэр хэмжээний алт авсныг хүргэж байна.