Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХУД-ийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээ амлалаа

2013-4-25
0
ЖИРГЭХ
ХУД-ийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхээ амлалаа
ХУДБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Хан-Уул дүүргийн ЕБС, цэцэрлэгийн багш нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн концертийн танхимийг дүүргэн цугласан 1000 гаруй багш боловсролын салбарт хийх шинэчлэлийг дуу нэгтэй дэмжиж байв. БШУЯ-аас баталсан Авьяас, Ном, Багшийн хөгжил хөтөлбөрүүдийг сургуулиуд хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрч байгаа нь энэ үеэр дэлгэсэн үзэсгэлэнгээс харагдаж байлаа. Сурагчдын урласан хувцас, уран зураг, хайчилбар модон эдлэл, нисэх онгоцны загвар гээд төрөл зүйлийн бүтээлүүд тэнд цугласан зочид болон бусад багш нарын бахдлыг төрүүлж байсан юм. “Авьяас хөтөлбөр хаа нэгтээгээс гоц авьяастан төрүүлэхдээ гол нь биш, хүүхэд бүр ямар нэг авьяастай учир түүнийг нь нээж, хөгжүүлэх.

 Улмаар эцэг эхчүүд хүүхдийнхээ чадварт итгэж, хүүхдийнхээ боловсролд анхаардаг болох. Хүүхэд нь өөрийнхөө сонирхлын дагуу сурч боловсрон, ирээдүйд боловсролтой чадварлаг бие хүн болж төлөвших гол зорилготой. Авьяасаа дагасан хүн л амжилтанд хүрдэг. Тиймээс хүүхэд бүр өөрийнхөө сонирхлыг, өөрийгөө олоход нь багш нар туслах хэрэгтэй” хэмээн салбарын сайд нь багш нартаа захисан юм. Нэг цаг гаруй хугацаанд чанарын шинэчлэлийн бодлогоо сайдаараа тайлбарлуулсан багш нар баярлаж, дэмжиж байгаагаа илэрхийлээд “Бидэнд итгэж чадвал бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чадна” гэж дуу нэгтэйгээр амласан юм.

 Уулзалтын төгсгөлд багш нар салбарын сайд, дүүргийн засаг дарга, нийслэл, дүүргийн Боловсрол, соёлын хэлтсийн дарга нартаа сургалт явуулахад бэрхшээлтэй байгаа асуудлуудаа хэлж, шийдэж өгөхийг хүссэн юм. Тухайлбал, сургуулийн байр муудсан, сургуулийн ойр хүүхдийн аюулгүй байдлыг хангасан явган хүний гарц байдаггүй, хичээлийн хэрэглэгдэхүүн хангалтгүй, цэцэрлэгт хүүхдийн тоглоом хэрэгтэй, цэцэрлэг, сургуулийн багш нар орой бүр тайлан бичиж, дараа нь түүнийгээ шалгуулж, олон удаагийн шалгалтуудад бэлдсээр хүүхэд хөгжүүлэх цаг гардаггүй... гэх зэрэг шийдэх шаардлагатай гэсэн бүхнээ хэлэв.

БШУ-ны сайд эдгээр асуулт, саналуудад “Сургуулийн байр, барилга муудсан болон өшөө нэмэх хэрэгцээ шаардлага маш их байгааг бид мэдэж байгаа. Бид анх шинэчлэлийн бодлого, хөтөлбөрөө боловсруулж байхдаа сургуулийн байрны чанар, тоог нэмэгдүүлэх тухай тусгасан. Төсөв нь шийдэгдвэл бид аюулгүй, цэвэр, олон ээлжгүй сургуульд хүүхдээ сургах болно. Дүүргүүд өөрсдөө төсөв захиран зарцуулах эрхтэй болсон. Тиймээс сургуулиудынхаа эргэн тойрны авто замуудыг явган хүний гарцтай болгох хэрэгтэй.

Дээр нь сургуулиуддаа, өөрөөр хэлбэл боловсролдоо хөрөнгө оруулах хэрэгтэй. Хими, физикийн хичээл үзэж байгаа хүүхдүүдэд харж, мэдэрч, барьж үзэх хичээлийн хэрэглэгдэхүүн алга. Тэгэхээр яаж ойлгох билээ. Тэр бүхнийг нь бололцоогоороо шийдэх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн багш нарын тухайд одооноос эхлэн та бүхнээс конспект авахгүй. Тэр олон цааснаас илүү бидэнд хүүхдийн бодитой хөгжил чухал учир одоо та бүхэн тайлан, конспект бичхэд биш хүүхдээ хөгжүүлэхэд цагаа зарцуулах хэрэгтэй” хэмээн хариулсан юм. Гурван цагийн турш үргэлжилсэн уулзалт тун үр дүнтэй боллоо гэж ирсэн багш нар дүгнэж байв. БШУ-ны сайд Л.Гантөмөр Монголынхоо нийт багш нартай наад зах нь жилд нэг удаа уулзаж байх бодолтой байгаагаа энэ үеэр хэлсэн. Тэрээр өнөөдөр 17:00 цагаас “UB palace”-т Чингэлтэй дүүргийн багш нартай уулзана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чадаарай (122.201.18.172)
    Даанч наад захын соёл боловсролгүй багш дэндүү олондоо чааваас. Багш хүн соёл боловсролыг өөрөөсөө эхлэх нь нэн чухал. Гараа угаах, цаг барих гэх мэт.
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 25 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 46 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 51 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК