“Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Болд дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчөөр томилогдсоныг өчигдөр бид мэдээлсэн. Харин өнөөдөр Монгол хүний мэдлэг боловсролыг дэлхий дахин үнэлж байгаагийн илрэл гэж олон улсын хэвлэлүүд тоймолж байна. Ийнхүү Монгол хүн анх удаа дэлхийд гайхагддаг гадаадын компаний захирлаар томилогдсон анхны тохиолдол болов.
Б.Болд нь өмнө АНУ-ын JP Morgan банк болоод Мобиkомын толгой компани болох “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хамгийн сүүлд түүнийг Ерөнхий сайд С.Батболд дуудаж Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын даргаар томилсон юм. Тэгээд хөрөнгийн биржийг шинэчлэх бодлогоо хариуцуулж байсан билээ. Харин Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүн болсныхоо дараа түүнийг ажлаа хийж чадахгүй байна гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Гэтэл С.Батболдод тоогдож, Н.Алтанхуягт гологдсон энэ залууг дэлхийн хамгийн том компани ерөнхийлөгчөөрөө томилж орхилоо.

24tsag.mn
Сэтгэгдэл (42)