Монгол улс алтны нөөцөө өнгөрсөн дөрвөн жилийнхээс 3.8 дахин өсгөсөн талаар Олон улсын валютын сангийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ. Ингэснээр манай улсын алтны нөөц 2008 оны наймдугаар сарын 1.5 тонн үзүүлэлтээс 5.8 тоннруу үсэрчээ.
Алтны нөөцөө хамгийн ихээр өсгөсөн улсаар ОХУ шалгарсан байна. Тус улс нөөцөө долоон тонноор өсгөж 976.9 тоннд хүргэжээ. Турк улс мөн 5.7 тонноор өсгөж 375.7 тонн нөөцтэй болсноо зарласан байна.
Мөн Казахстан алтны нөөцөө 4.9 тонноор, Азербайжан нэг тонноор, Украйн 0.6 тонноор нэмжээ. Харин Канадын алтны нөөц 0.1, Чехийнх 0.2, Мексикийнх 0.1 тонноор унасан байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)