Өнгөрсөн долоо хоногт түүхий эдийн "Эмээлт" захад ямнааны ноолуур килограмм нь 57 мянган төгрөг хүрээд байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ 58-59 мянгад хүрч нэмэгджээ. Малчдын хувьд ноолуурын ханш буухаас өмнө ямаагаа самнаж дуусгахаар яарч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Зарим ченжүүд орон нутгаас орж ирж байгаа ноолуурыг хольцтой, бүдүүн ширхэгтэй гэх зэргээр хоорондоо үгсэн хуувилдаж үнийг нь унагаж байгаа аж. Харин ямааны арьс тус захад 20-22 мянган төгрөг бол хоньны нэхий 4500, үхэр, адууны шир 37-38 мянган төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл (1)